МАНАЙ УЛСАД 322 ДОХ-ЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.

Манай оронд анх 1992 онд анхны тохиолдол илэрсэн ба Он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болсон.

2020 онд тус өвчнөөр 25 хүн шинээр оношлогджээ.

Өнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрсэн. Дэлхий дахинд ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн ба 2030 он гэхэд энэ өвчний тархалтыг зогсооно хэмээн зорьж буй юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.