ӨВЛИЙН ОЛИМПЫН ТАМИРЧДЫН ХУВЦАС

Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцасыг Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани  урласан. Цаашдаа МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон юм.


Энэ удаагийн “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka  урлан бэлэн болголоо. 

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд танай компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон наадам хүлээж байна. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.