16 АЙЛД НЭВТРЭН ОРЖ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЛАА

Энэ оны зургадугаар сараас хойш Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 16 айлын нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн этгээдийг илрүүллээ.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч энэ төрлийн гэмт хэргээ үйлддэг байжээ. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.