НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ 10 ДУГААР ХУРАЛДААНД ГАНГИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн дэргэдэх “Эдийн засгийн хороо” 10 дугаар хуралдаанаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгууллаа. Эдийн засгийн хороог Монголын талаас “Эрдэнэс Монгол” нэгдэл, Германы талаас “WPD Asia solutions” GmbH ахалдаг бөгөөд хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үүрэг хүлээж ажилладаг. Уг арга хэмжээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын дарга Э.Баттогтох, Ган үйлдвэрлэл технологийн хэлтсийн ахлах инженер Ө.Даваадорж нар компаниа төлөөлөн оролцож байна. Хоёр орны аж ахуй нэгж, байгууллагуудын төсөл хөтөлбөрийн танилцуулгын үеэр Эрдэнэс Монгол нэгдэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Гангийн цогцолбор” төслийн талаархи мэдээллийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын дарга Э.Баттогтох танилцуулсан. Тэрээр, жилд нэг сая тонн ган бэлдэц, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хэрэгжүүлэх үе шат болоод эдийн засгийн ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралдаан уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эр чим хүч болон тээвэр, логистик гэсэн сэдвүүдийн хүрээнд зохиогдсон байгуулагдсан. Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож, 9 компани төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсны дотор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг Гангийн цогцолбор төсөл байлаа. Хуралдаанаар Германы түүхий эдийн стратеги, Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын газрын ховор элементийн зах зээлийн судалгаа болон хоёр орны аж ахуй нэгж байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдээ харилцан ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай санал, хүсэлтүүдийг хуралдаан даргалагчид Засгийн газрын Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ НИЙСЛЭЛЭЭС ГАРГАСАН ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХОРИГЛООГҮЙ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичгийг үндэслэн “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хассан байна. Тодруулж хэлбэл, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн дүгнэлтийн дагуу нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд хоёр шалгуур үзүүлэлтийг хасаж, бүртгэхээр болсон байна.

''ШУНХЛАЙ'' ГРУППИЙН 8 КОМПАНИ ''ТОП-100'' ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/ шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2024.11.15/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр танилцуулж, групп компанийн амжилтаар “Шунхлай”групп хоёрт жагслаа. "Топ-100" ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Тэгвэл "Шунхлай" группийн нийт 8 компани дээрх үзүүлэлтүүдээрээ 2023 оны “ТОП-100” ААН-д шалгараад байна. Тодруулбал, АПУ ХК, Шунхлай Трейдинг ХХК, Шунхлай ХХК, Дижитал Концепт ХХК АПУ Трейдинг ХХК, Спиртбалбурам ХХК, Скайтел ХХК, АПУ Дэйри ХХК гэсэн 8 компани “ТОП-100” ААН-ээр тодорлоо. -Орлогын хэмжээгээр “Шунхлай” ХХК, “ АПУ Трейдинг ” ХХК , -Улсад төлсөн татварын хэмжээгээр “АПУ ” ХК , -Нийт ажиллагсдын тоогоор “Дижитал Концепт ” ХХК -д эхний 10 дугаарт эрэмбэлэгдээд байна. Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь 1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 6 чиглэлд 30 орчим охин болон хараат компанид 7800 орчим ажилтан ажиллагсадтай Монголын том групп компанийн нэг болтлоо өргөжин тэлээд байна. Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлсээр ирсэн билээ.

7 ХОНОГИЙН ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдаж буй онцлох арга хэмжээнүүдийг танилцуулж байна. Өвлөн бүтээх өнөө ирээдүй

“ОЙ 2 САРТАЙ ХҮҮХДИЙН НАС БАРСАН ШАЛТГААНЫ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА"

ӨНГӨРӨГЧ САРД БУЮУ АРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАЙРЛАХ “БУМАН ЖААЛУУД” ГЭХ НЭРТЭЙ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГАЗАРТ ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ХЭРЭГ ГАРСАН БА УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ХАХСАНЫ УЛМААС НАС БАРСАН ХЭМЭЭН ҮЗСЭН. ГЭВЧ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС АМИА АЛДСАН ТУХАЙ ШИНЖИЛГЭЭГ ШҮҮХ БАЙГУУЛЛАГААС ХИЙЖ БАЙНА ХЭМЭЭН ТУХАЙН ҮЕД АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН. ТЭГВЭЛ ТУС ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ ГАРСАН ЭСЭХИЙГ ЦЕГ-ААС ТОДРУУЛАХАД “ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД “ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГАЗАР”-Т АМИА АЛДСАН ХЭРГИЙГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ БУЙ. ОДООГООР НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС НАРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭЭР БУЙ. УГТАА НАС БАРСАН ХҮНД 30 ГАРУЙ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДДЭГЭЭС ДИЙЛЭНХИЙНХ НЬ ХАРИУ ГАРСАН. ГЭХДЭЭ НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ХЭЛЭХЭД АРАЙ ЭРТЭДНЭ. БҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРСНЫ ДАРААГААР ХАРИУ ТОДОРХОЙ БОЛНО" ХЭМЭЭВ.

ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛГИЙН 3 ТЭРБУМЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ “БОДЬ“ КОМПАНИ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн есдүгээр сарын 18-нд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл нь дуусаагүй байсан тул төсвөөс болон бусад эх үүсвэрээс зардал гаргах боломжгүй болсон. Зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй тохиолдолд төсөвт суулгах боломжгүй юм билээ" гэж хэлж байсан Тэгвэл "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барих зураг төслийг нь "Бодь" компани хийхээр болжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцлагад "Шинэ эмнэлгийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам дээр гурван тэрбумыг төсөвлөсөн. Тендерийг хоёр удаа зохион байгуулж, 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компани нь шалгарсан. Уг шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай" гэжээ.

ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРНИЙ УРД УУЛЗВАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭСЭГЧЛЭН ТҮР ХААНА

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан. Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг өнөө шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм. Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” хэмээв.

Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР ХОЁР ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО

Дөрвөн жилд ганцхан удаа болдог оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Оюуны Олимп”-д ой тогтоолтын 6 төрөлд амжилттай өрсөлдөж 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, дэлхийн нэг рекорд эвдэж Олимпын Аваргууд болжээ. Улсын Аварга, Ази тивийн аварга, Дэлхийн Аварга, Геннисийн рекордууд гээд олон дээд амжилтын эзэд болсон тэд Олимпын аварга хэмээх амжилтыг ийнхүү анх удаа хүртлээ. Тэд “Бидэнд итгэж, дэмжиж ирсэн гэр бүл, багш дасгалжуулагч нар, найз нөхөд, ах дүү нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье” гэжээ.

УБЕГ-ЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН ӨРӨӨНДӨӨ АРХИДАЖ, АЖИЛТНАА ЗОДЖЭЭ

Төрийн албан байранд архидаж, согтуурсны улмаас хүний амь нас эрсэдсэн хэд хэдэн тохиолдол гарч, Засгийн газраас “Төрийн байгууллагад архи, согтууруулах ундаа хадгалах, хэрэглэхийг хориглосон. Энэ тохиолдолд тухайн алба хаагчийг албан үүргээс нь шууд чөлөөлөх” зохицуулалттай болсон. Гэвч төрийн байгууллага дахь, ялангуяа удирдах албан тушаалтнуудын архидалт тасрахгүй байна. Энэ сарын 9-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан албан өрөөндөө архидаж, согтуурсан үедээ ажилтнаа зоджээ. Улмаар ажилтан нь ГССҮТ-д хүргэгдсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “СБД-ийн 11 дүгээр хороо, УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн” гэсэн тодруулгыг өглөө.

1 ... 63 64 65 66 67 68 69 70 71 ... 370