Хүн, малын зооноз халдварт бруцеллёз өвчний халдвар илрүүлэх тандалт хийгдэж байна.

Хүн, малын зооноз халдварт бруцеллёз өвчинтэй тэмцэх үндэсний стратеги шинэчлэгдэж байгаатай холбогдуулан МЭЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2024 оны төлөвлөгөөт халдвар илрүүлэх тандалтыг бүх сумын үхэр сүргийн хээлтүүлэгч малыг хамруулан зохион байгуулж байна.

Тандалтын үр дүнгээр хүн, малын зооноз халдварт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөлтийг боловсруулах юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.