АН-ИЙН I-ЭЭР ТОЙРГООС НЭР ДЭВШИЖ БУЙ ТЕНДЕРЧИН П.МӨНХТУЛГА

П.Мөнхтулга нь АН-ийн I-ээр тойргоос нэр дэвшиж буй. 

Нэр дэвшигч П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар нь 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байв. 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Сонгинохайрхан дүүрэг нэр дэвшээд унаж байлаа. 

Харин П.Мөнхтулгын төрсөн дүү П.Оюунтөгс нь Сангийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын бэр. Өөрөөр бол, П.Мөнхтулга нь гэр бүлээрээ улс төрд нөлөөтэй нэгэн. Тэгвэл П.Мөнхтулга болон ээж С.Төмөрчөдөрийнх нь компани төсвийн тендерүүдийг “түүдэг”. 

Тодруулбал, П.Мөнхтулга “Эе-Эв” ХХК-ийг эзэмшдэг. “Эе-Эв” ХХК нь: 

 

2021 онд

 -ЦЕГ-ын цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны даавуу нийлүүлэх 1.1 тэрбум төгрөгийн тендер

 -Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер

 

2022 онд 

 -Говь-алтай аймгийн Баян-Уул суманд 160 хүүхдийн дотуур байр барх 3.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан. 

 

      Харин П.Мөнхтулгын ээж Санжпэрлээгийн Төмөрчөдөр нь “Өгөөмөрбаян булаг” ХХК-ийг эзэмшдэг. “Өгөөмөрбаян булаг” ХХК нь төсвийн 20 тендерт шалгарсан. Жишээ нь:

 

2020 онд

 -Дархан-Уул аймгийн Дархан суманд буюу Дархан хотын дулааны шугам тавих 1.1 тэрбум төгрөгийн тендер

 

2021 онд 

 -Говь-алтай аймгийн Есөнбулаг суманд буюу Алтай хотод цэвэр усны шугам сүлжээ тавих 2.4 тэрбум төгрөгийн тендер

 -Төв аймгийн Зуунмод хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер

2022 онд

 -Дорнодын цахилгаан станцын зуухны хяналтын удирдлагын системийг шинэчлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер

 -Дархан-Уул аймгийн Дархан сумын буюу Дархан хотын цэвэр усны шугам хоолойг шинэчлэх 5.6 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр түүжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.