БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ТАРААЛГАЖ БАЙГААД НОХОЙД УРУУЛЖ БАЙВ !!!

Сонгуулиар ихэвчлэн намд “амиа тавьсан” хүмүүс ажиллана. Амиа тавьсан ухуулагчид бага насны хүүхдээр сонгуулийн сурталчилгаа тараалгаж байгаад нохойд уруулж байв. 

Угтаа Дархан-Уул аймгийн 7-р багийн Зурагтын 4-р хэсэгт ажиллаж байсан МАН-ын ухуулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд 6 настай хүүхдийг ашиглан, сонгуулийн материал тараалган айлын нохойнд уруулсан хэрэг гарж байсан. Тэд гудамжинд тоглож байсан бага насны гурван хүүхдэд МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны материал, Дархан-Уул аймгийн засаг дарга асан С.Насанбатын 300 хоногт хийсэн ажлын тайлан, Дарханы найман бахархлын зурагтай календарь бүхий хуудас зэргийг урд айлдаа оруулаад өгчих гэж дамжуулан өгсөн аж. Айлын нохой гурван хүүхдийг хөөхөд сүүлд хоцорч явсан 6 настай С.Анар-Эрдэнэ охиныг нохой хазаж байжээ. Охины баруун гуяны дотор талд 0.3 см орчим шарх үүссэн. Охиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж галзуугийн эсрэг тариа хийлгэж байжээ. 

Ингээд бодохоор аль нэг намын ухуулагчид өглөөнөөс орой хүртэл сэтгүүл, сонин, гарын бэлэг тараана. Аль ч байсан тэдний зорилго цалин өгч байгаа нэр дэвшигчээ сонгуулах.Сонгуулийн солиоролд “амиа тавьсан” хүмүүс хүүхдээр нохой хооллохоос ч буцахгүй ажлаа үнэнчээр хийдэг нь аюултай. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.