АРДЧИЛСАН НАМД ХУЛЧГАРУУД БА ААРХАГЧДЫН ЗОДООН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АН-ынхан бид ардчилсан үзэлтэй учраас хэрүүл, зодоон бүх юм маань ил гэж өөрсдийгөө өмөөрдөг. Үнэн хэрэгтээ тэнд хулчгарууд ба мөнгөөр аархагчдын цуглаан, тулаан болж байна гэхэд хилсдэхгүй.


АН-ыг уг нь олон нийт тун ч зоримог, тууштай, хүчирхэгжин гарч ирнэ гэж хүлээж байсан. Харамсалтай нь СЕХ-нд асуугдах хүртлээ нэр дэвшигчдийнхээ тогтоолыг будилаантуулчихсан тэдний хувьд бүтэн намаараа сонгуулийг мартаж ч магадгүй байдалд орсон.


Эдгээр нь ердөө л УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд жагсаалтад урдуур бичигдэх, тойрогтоо тулчихсан нэр хүндтэй, эсвэл тухайг бүс нутгаа услах хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн л тулаан байлаа.

Харин нөгөө талд хулчгарууд жагсаалтад орох гэж тэгснээ бас будилж байгаад ч болов парламентад тангараг өргөчих санаатай урдуур бичигдэхийг хүсэгчид олон байлаа.


Үнэхээр АН-ын гишүүд “алдагдсан 8 жил”-д харамсаж, ард нийтийн өмнөөс сөрөг хүчин болж ажиллахыг хүссэн бол тойрогт очоод МАН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөхөд юунаас айгаа вэ.


Өөрсдийнх нь хэлээд байгаа “алдагдсан 8 жил”-ийн хугацаанд иргэд хүчтэй сөрөг хүчнийг үгүйлж, хүлээсэн ч АН ёстой амыг нь ар дээр нь гартал алгадна гэдэг боллоо.


Мөнгө хөрөнгөөрөө бол Женко буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэглэл тэргүүлж, араа нь С.Баярцогт тэргүүтэн алхаж явна. Харин хэрүүлийн алимын нэгээхэн хэсэг болсон Х.Тэмүүжин нарын хүмүүс. Ёстой тойргоос бус үргэлжид жагсалтад багтаж, АН-ын их хувийг хүртэж, ашиглаж ирсэн хүн.


АН-ын фракциудын зодооныг гадарлахгүй хүн ч энэ зэргийг хараад ойлгочих хэмжээнд байгаа.


Одоо бол нэгэнт галт тэрэг хөдөлсөн гээд АН-ын дарга урагшлах ёстой баймаар. Гэтэл боорлосон болгон руу чулуу шидээд байгаа нь АН-аа бүхэлд нь “унагачих” гээд байгаа юм биш үү.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.