ЭНГИЙН ХАРАГДАХ ГЭЖ ОРОЛДСОН АРГА ЯДСАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНУУД

Иргэдийнхээ амьдралтай ойртох гэж тэд багадсан дугуйны малгай өмсөөд дугуй унасан хүүхдүүдтэй зураг даруулна. Эсвэл хослолтойгоо ус түрнэ. Энгийн харагдах гэсэн оролдлого бүр нь тэднийг ядсан, иргэдийг доромжилсон мэт харагдуулна. Улстөрчид үү эсвэл тогооч уу гэдгийг нь ялгахгүй болтол энэ тэнд хоол хийнэ. 

Энгийн үед зам хаалгаж, ногоон гэрлээр давхидаг улстөрчдийн дугуй, цахилгаан дугуй хөлөглөнө, автобусанд сууна, иргэдтэйгээ усны тэрэг түрэлцэж зураг даруулах цаг эхэллээ.

Гэхдээ сонгуульгүй үед тэднээс талх, сүүний үнэ асуувал “Мэдэхгүй байна, завгүй учраас” гэнэ эсвэл аль хэдэн жилийн өмнөх үнийг ичихгүй хэлсээр зогсоно.

Бугшсан гинжин холбоог таслах эрх иргэн танд бий. Эсвэл дэлхийн хөгжил ярьсан талх, сүүний үнээ мэдэхгүй тэнгэрт заларсан ноёдоо тэжээсээр байх уу?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.