ХНХЯ САЙД Х.БУЛГАНТУЯА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 24,4 хувь нь давхардсан, 35,5 хувь нь тодорхой хэмжээгээр бусад хуультай зөрчилдсөн шинжтэй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.

Тэрбээр, эдгээр давхардал, хийдэгдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд шинээр дөрвөн зүйл нэмсэн гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.