ЗАСГИЙН ГАЗАРТ ИРГЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАРТ ИРГЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАРТ ИРГЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчинд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээх замаар бага насны 84 охинтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ. Тэрбээр тухайн охидыг айлган сүрдүүлж, ятгах болон гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, дүрс бүхий бичлэгийг нь хийлгүүлдэг байжээ. Улмаар дараа нь нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ.
ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР ЯМАР Ч ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС ЯРИХААР ӨМНӨӨС НЬ ИЧЭЭД БАЙХ ЮМАА
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУЛГАЙЛАХ, МАЛ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ОНЦЛОГ ХЭРГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн сэтгэл зүйч Н.Болорцэцэг: Сурагчийн ширээн дээрээс цүнхээ авахдаа цүнхний хажууд байсан сандлыг татаж унагаасан гэсэн шалтгаанаар багш нь сурагчаа зодсон гэдгийг тус сургуулийн сэтгэлзүйч М. Болорцэцэг ярьж байна. Сурагчдаа гар хүрсэн багш нь 12-р сургуулийн захирлын нөхөр бөгөөд тухайн сургуульд орос хэл заадаг байжээ. “Хохирогч хүүхдийн ээжийн хэлснээр: гэртээ уйлсаар орж ирсэн. Тэр оройноо халуурсан, дахиж хичээлдээ явахгүй” гэж хэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 9-25 хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь өвчтэй, үлдсэн 20 хоног нь тасалсан гэх ирцийг бүртгэл бий. Би гуравдугаар сарын 26-ны өдөр ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалгаж хамт очсон. Тус хүүхдийн гэр бүл болон хүүхэдтэй ганцаарчлан уулзсан. Ярилцсаны үндсэн дээр хичээл дээ очихоор болсон. Одоогоор хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Тус асуудлын дагуу сургуулийн захирал О.Чимэдцэрэнтэй уулзахад “Түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулж байхад надад чи заадаг хэн бэ? Чамаар шүүлгэхгүй” гэсэн. Сургуулийн захиргаа тус асуудлаар гуравдугаар сарын 31-нд хурал хийсэн. “Энэ асуудлыг гадагшаа дэлгэж болохгүй. Байгууллагын хувийн нууц. Хэвлэл мэдээллээр цацвал хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн гэв.
АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо багтаажээ. Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм. Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг гэнэ. Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг ажээ. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал үзэж байна. Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлжээ. “Путиний хөрөнгийн зарим хэсэг гэр бүлийнх нь гишүүдийн нэр дээр нуугдаж байгаа гэж үзээд бид тэднийг хоригтоо нэмж байна” гэж албаны эх сурвалж тайлбарласан байна. Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аллагатай холбоотой хариу арга хэмжээ юм. Уг аллагыг ОХУ-ын эрх баригчид үгүйсгэж, Киевийн эрх баригчдын зохион байгуулсан суртал нэвтрүүлэг гэж тайлбарлаж байгаа. Өчигдөр зарласан ээлжит хоригт: ОХУ-д шинээр хөрөнгө оруулахыг хориглох Оросын хамгийн том хувийн банк Альфа банк, хамгийн том санхүүгийн байгууллага Сбербанкд хатуу хориг тавих Төрийн өмчийн томоохон компаниудад хориг тавих ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хориг тавих арга хэмжээнүүд багтжээ. Үүнээс гадна ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийнхнийг хоригийн жагсаалтдаа нэмж оруулсан байна.
Өнөөдөр цагдаа нарын бөөндөө жагсаж буй зураг цахим орчинд цацагдаж, “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс төр хүч хэрэглэх нь, Үймээн самуун бишдээ” гэхчлэн шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаа дотоодын цэргийн байгууллага зуны хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Жагсаалын үзлэг хийж байгаа юм” хэмээжээ.
Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага 15:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 6 ангийн 63 алба хаагч, 13 автомашин, Pajero club 10 иргэн 7 автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн, 5 автомашин, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн 8 албан хаагч, 2 автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн, 6 мотоциклтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоож, уугилт ихтэй байгаа газруудыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч дуучин, барилгачин А.Отгонбаяр нас барсан харамсалтай мэдээллийг өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр энэ сарын 02-ны өдөр өөр дээрээ шатахуун асгаж шатаасан байна. Хэрэг явдал болонгуут түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ. Талийгаач хамт амьдарч байсан эмэгтэйгээ маргалдаантай байсан бөгөөд гэрийнх нь гадаа очиж ийнхүү өөрийгөө шатаажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалж : Asu.mn
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргээр шалгагдаж байгаа захирлууд ам нээж эхэлсэн бололтой. Энэ хүрээнд Хөгжлийн банктай холбоотой хэргийн ард УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүд тодорсоор байна. Тодруулбал хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад 5-6 гишүүний хэрэг нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа бололтой. Эдгээр гишүүдийн дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй эрхмүүд багтаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.