ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУМ, БАГТ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” БАГ НОМГОН СУМЫН 5 БАГТ 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ХООРОНД АЖИЛЛАЛАА

“Явуулын оффис”-ын багт ГХБХБГазар, татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГазар, ХХҮГазар, БОЭТөвийн эмч, шүдний эмч, Өмгөөлөгч, үсчин, гуталчин зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч давхардсан тоогоор Номгон сумын 5 багийн 133 өрхийн 509 иргэнд төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийж, дараагийн шатны эмнэлгийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай 35 иргэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, анхан шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлж ажиллалаа.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.