АНХААР !!! Согтуу жолооч айлын хашаа, гэрийг дайрч, нэг иргэн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа, гэрийг мөргөсөн осол гарчээ. Улмаар нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт Онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна.


Хэргийг тодруулбал, Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын  автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөжээ. Улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна.


Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.    

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.