МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТОДРУУЛЛАА

2021 онд ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч 5.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нийт татварын орлогын 47 хувийг бүрдүүллээ. Борлуулалтын орлогын хэмжээ ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТОП таван аж ахуйн нэгжийн удирлагуудад хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл гардуулав.    


                                                                      2021 ОНЫ ТОП АРВАН КОМПАНИ


1. "Эрдэнэт үйлдвэр"

2. "Оюу толгой" ХХК

3. "Эрдэнэс таван толгой" ХК

4. ХААН банк

5. Голомт банк

6. УБТЗ

7. ХХБ

8. Төрийн банк

9.НИК

10. “Энержи ресурс”


Шагнал гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

-

Амаргүй цаг үеийг бип хамтдаа туулж байна. Шилдэг ААН-ийн үүргээ амжилттай биелүүлж та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Хүнд сорилтод давуу тал байдаг. Шинэ нөхцөл, шинэ өөрчлөлт шинэчлэлтийг биднээс шаардаж байна. Шинэ зууныг хамтлаа эхлүүлцгээе. Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг боловсруулан танилцуулсан. Эдийн засгийн шинэ бүтцийг бий болгоно. Эдийн засгийн суурийг хамтдаа бүтээцгээ гэж уриалж байна гэв.   


Мөн Санхүүгийн зохицуулах хороо ТОП 100 ААН-д бонд гаргахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.  Шагнал гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монголбанкны Ерөнхийлгөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн  дарга С.Баясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар оролцо

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.