НЭГҮҮН МЭДЭЭ
“ОЧИР ТИТЭМ” ЗЭРЭГ РЕСТОРАНУУДАД ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ ?

Цар тахлын нөлөөллөөс болж хаалгаа хэсэг барьсан үйлчилгээний газрууд өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй.Тэр тусмаа шинэ жилийн баярын арга хэмжээнүүд ид үргэлжилж буй энэ цаг үед ресторан пабууд ч идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж баяр арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Гэхдээ зарим нэр бүхий байгууллагууд цагт баригдалгүй үйл ажиллагаагаа явуулж хариуцлагын гэрээ зэргээ зөрчиж байгаад нь холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь хардлага төрүүлэхүйц байна.Нөгөөтэйгүүр цагийн хязгаарлалт зэргийг ягштал мөрдүүлж торгууль татвараар сүрдүүлдэг олон үйлчилгээний байгууллагууд байгаа боловч огт цаг мөрдүүлэхгүй мэр сэр газрууд байгаа нь шударга бус байна хэмээн үйлчилгээ эрхлэгчид шүүмжилдгийн нэг жишээ ийм байна.

МАН ХҮНИЙ ЭРХИЙГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ БАЙНА ГЭВ

Саяхан зарим иргэд “Данхтай жагсаал” зохион байгуулсан.Энэ үеэр иргэн н.Золбаяр үзэл бодлоо илэрхийлэхдээ өнөөгийн эрх баригчид иргэдийн эрхийг уландаа гишгэж буйг шүүмжиллээ.Мөн сошиол сүлжээнээс нэгэн бичлэг ор мөргүй устгагдсан талаар дурьдаж байв.

УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГААГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгожээ.

ТУСГААРЛАХ БАЙРАНД 32 НАСТАЙ ЭРЭГТЭЙ /Д/ АМЬ НАСАА АЛДЛАА

"Оюутолгой" компаний туслан гүйцэтгэгч компанид ажилладаг иргэн 32 настай Д тусгаарлах байранд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал : Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр "Оюутолгой" уурхайд ажиллахаар "Рамада" зочид буудалд 5 хоног тусгаарлагдаад байсан иргэн нас барсан байна. Талийгаач нас бардаг өдрөө зочид буудлын угтах ажилтанд бие эвгүйрхэсэн талаараа хэлж, улмаар тус тусгаарлах байранд ажиллаж байсан эмч үзээд яаралтай тусламж дуудсан ч харамсалтайгаар түргэний эмч нарыг ирэхээс өмнө амьсгал хураажээ. Амь насаа алдсан иргэний шүүх шинжилгээний дүгнэлт, хариу 21 хоногийн дараа гарах бөгөөд одоогоор тус хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Ерөнхийдөө бол тусгаарлах нэртэй байрнуудаас анхлан ковид19 халдварын тохиолдол гарч хариуцлага алдсан асуудал үүссэн байдаг. Үүнээс хойш тусгаарлах байрнууд олон асуудал дагуулсаар ийнхүү нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ .

Г.ХУЖАА ГЭХ НОТАРИАТЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НОТОЛЖЭЭ

БЗД-ийн тойргийн нотариатч Г. Хужаа гэгч хуулийг гууль болгож өмнө нь өөрт нь хандаж үйлчилгээ авч байсан иргэний орон байрыг бэлэглэлийн гэрээ нэрээр дээрэмдсэн байж болзошгүй асуудал хоёронтоо давтагдаж бид сурвалжилсан. Гэвч тус мэдээлэлд нэр холбогдсон хүмүүс байгууллага гэхчилэн тайлбар өгөлгүй өдийг хүрсэн ч бид мэдээллэсээр байв. Харин өнөөдөр нотариатчаас болж хохирсон иргэндээ хууль үйлчилж нотариатчинг залилангийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг прокурорын байгууллагаас нотолжээ.

С.ЖАВХЛАН : ТЭР ХҮЗҮҮГҮЙ НӨХӨР Ч ГЭСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН !

Арав гаруй хоногийн турш төв талбай дээр суулт зарлаж байсан УИХ-ын гишүүн асан С.Жавхлан эрүүл мэндийн шалтгаанаар тэмцэл хөдөлгөөнөө түр завсарлуулаад байгаа.Түүний энэ тэмцлийг монгол улсын ерөнхийлөгч асантай холбон тайлбарлах мэдээлэл хэсэгтээ л хөвөрсөн.Харин тус асуудалд бид дараах тайлбарыг авч амжиж байв.

БИД БАЯЛАГТАА ЭЗЭН БИШ ! БИДНИЙ БАЯЛАГТ “ВАН ХЯТАД” ЭЗЭН АЖ !!!

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээсэн гэх мэдээлэл бий.Торуулбал : Дорноговь аймгийн Мандах сумын нутагт нүүрс ухахаар нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, харанхуй шөнөөр машин техникүүдээ хүч түрэн оруулсан нэгэн компаний талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.Тэнд нүүрс олборлохоор ашиглалтын лиценз авсан компани нь "Түмэн айл инвест", Хувьцаа эзэмшигч нь Ван Рейнхау гэгч Хятад иргэн байдаг аж.Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай "Түмэн айл Инвест" компаний өмнөөс Хууль зүйн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Засаг даргад албан бичиг илгээж тус компанид орон нутаг нь уурхайн эдэлбэр болон кемпийн талбайн газрыг баталгаажуулахгүй 3 удаа буцаасан асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээ өөрт нь эргэж танилцуулахыг хүсчээ. Харин уг шийдвэрт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн иргэд бухимдаж : Нутаг орноо ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг болохоос Хууль зүйн сайд шийддэг юм биш хэмээн үзэж байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэр нутийн өөрөө удирдах эрхэд халдсан үйлдэл төдийгүй цэвэр ашиг сонирхолын зөрчил хэмээн шүүмжилж байна. Х.Нямбаатарын УИХ, ЗГ-ын гишүүн дээрээ нэмж нөмөрсөн бас нэг албан тушаал нь Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн ахлагч.Харин түүний энэ мэт шийдвэрийн цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу хэмээн иргэд эгдүүцэж байна.Нөгөөтэйгүүр Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адилтан шүүмжилж байна.

МОНГОЛ ЦАГДАА “МАН”-ЫГ Л ХАМГААЛНА ...

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн иргэд өдгөө эрхээ хязгаарлуулан хоригдож буй. Тэгвэл өнгөрөгч 2018 онд М.Энхболдыг огцруулахаар жагсаж байсан өнөөгийн эрх баригчид ч тухайн үед Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдэлсэн. Харин өдгөө эрх мэдэлд хүрч эсэргээрээ үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ дарамтлагчид болж хувирчээ. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээ ялгаварлан хандаж намын тодотголтой хэсэг бүлэг нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулбал асуудалгүй өнгөрч намын болон улс төрийн дэмжлэггүй иргэд эрх баригчдыг шүүмжилбэл цагдаа хариуцлага тооцдогоос харвал Монгол цагдаа МАН-ын цагдаа болж хувирчээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль манай орны хөрсөнд тохирсон хэмээсэн нь иргэдийг айдаст автуулж иргэддээ дээрэнгүй ханддаг, хэлмэгдүүлдэг, зоддог цагдаа нараа өөгшүүлсэн үг мэтээр ойлгогдохуйц байгаа. Учир нь цагдаагийн удирдагч нь 1964 оны эрүүдэн шүүлт энэ цаг үед тохирно гээд хэлчихсэнээс өөргүй ойлгогдож буй... Энэ мэт өнөө цаг үед өдөр бүр өрнөж буй үйл явдлаас харахад Монгол цагдаа нар МАН-д үйлчилдэг болжээ.

ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮД “СОШИАЛ”-ААС ТӨРСӨӨР ...

Нийгмийг, нийт ард түмнийг төлөөлөх чадамжгүй ч бүхэлд нь төлөөлж байгаа мэт харагдаж, үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлдэг хэсэг бүлгийнхнийг “Сошиалчид” хэмээнэ. Улсынхаа Хууль зүйн сайдыг “Сошиал”-чидтай ам уралдуулан хэрэлдэхийг, хотын даргыгаа “Сошиал”-чдын дайралт бүхэнд хариулт өгөхийг хараад “Төрийн шийдвэр тогтоол” Сошиалаас хамааралтай болчихоод байна гэхэд нэг их хол зөрхөөргүй болчихоод байна. Монголыг улстөрчид удирдаад байна уу, сошиалчид удирдаад байна уу ? Сошиалчид дотроо хоёр төрөл байна.Зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэг төрлийнхөн. Харин нөгөө нь бусдын заавраар үнэнийг худал, худлыг үнэн болгож тараах замаар олон нийтийн үзэл бодлыг өөрчилж байдаг төрлийнхөн. Нийгэмд хамгийн аюултай боловч хамгийн их хандалт авдаг, хүчтэй төрлийнхөн нь үнэнийг худал, худлыг үнэн болгогч сошиалчид. Энэ төрлийн сошиалчдыг троллууд гэх бөгөөд тэднийг голдуу улстөрчид өөр өөрсдийн талд ажиллуулж, өрсөлдөгчдөө хэрхэн харлуулах, нийгмийн санаа бодлыг юу гэж өөрчлөх, юуг шүүмжилж, юуг магтахыг нь зааж, захиалга өгдөг. Ийм нэг захиалга дээр хэдэн зуун тролл ажиллаж зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ зогсохгүй. “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давсан байдаг” гэгчээр олон нийт тэр хэдэн зуун троллын захиалгатай, хуурамч үзэл бодолд шуудхан л итгэдэг болчихоод байна. Үүний уршгаар хүн алсан хүн ч ардын баатар болж болдог болчихжээ. Мөн троллуудын ажиллах механизм нь гурван янз. Эхнийх нь хэн нэг улстөрч, нам, төрийн байгууллагын хийх гэж байгаа ажил, гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилаад “Зайлшгүй шаардлагатай” байгаа мэтээр олон нийтэд ухуулж, сэтгэлзүйг нь бэлтгэх арга. Тэгж тэд олон нийтийн үзэл бодлыг өөрсдийн талд бэлдсэний дараа шийдвэр гаргахад олон нийт үнэхээр л нүдээ олсон шийдвэр гэж таатай хүлээж авна гэсэн үг. Дараагийнх нь Аливаа шийдвэр гарсны дараа тухайн шийдвэр л “хамгийн зөв” гэж олон нийтэд ойлгуулах арга. Сүүлийн арга нь “ Нийгмийг шуугиулсан аливаа сенсацийг өөр сенсациар дарах” арга юм. “60 тэрбум”-ын хэргийн дуулиан “ЖДҮ”-чдийн сенсацид дарагдсан шиг. Өөрсдийх нь талын “но” ил болмогц өөр анхаарал татсан шуугиан гаргаж ирэх нь троллуудын сайн чаддаг зүйл. Энэ аргаараа тэд улсаа худалдсан асуудлыг ч дарж чадхаар хэмжээнд хүрчихээд байна. Троллууд энэ мэтээр олон нийтийн санаа бодлыг дураараа удирдах чадвартай учраас улстөрчид өрсөлдөгч нарынхаа троллуудаас учиргүй айна. Тиймдээ ч гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлыг нь шүүмжилж эхэлмэгц гаргасан шийдвэрээ цуцалж байсан тохиолдлуудыг бид олон харсан. Троллуудын энэ их хүч чадал нь улстөрчид нэрээ хэт их хичээдэг л оршиж байна. Улстөрчид троллууд олон хандалт авах тусам өөрийг нь олон нийт муухайгаар харж эхэлнэ гэж айдаг учраас л тэдгээр троллууд төрийн толгойд гарчихаад байна.

1 ... 287 288 289 290 291 292 293 294 295 ... 318