МОНГОЛ ЦАГДАА “МАН”-ЫГ Л ХАМГААЛНА ...

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн иргэд өдгөө эрхээ хязгаарлуулан хоригдож буй. Тэгвэл өнгөрөгч 2018 онд М.Энхболдыг огцруулахаар жагсаж байсан өнөөгийн эрх баригчид ч тухайн үед Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдэлсэн. Харин өдгөө эрх мэдэлд хүрч эсэргээрээ үг хэлж , үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ дарамтлагчид болж хувирчээ.

Үгээ хэлж , үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээ ялгаварлан хандаж намын тодотголтой хэсэг бүлэг нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулбал асуудалгүй өнгөрч , намын болон улс төрийн дэмжлэггүй иргэд эрх баригчдыг шүүмжилбэл цагдаа хариуцлага тооцдогоос харвал Монгол цагдаа МАН-ын цагдаа болж хувирчээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль манай орны хөрсөнд тохирсон хэмээсэн нь иргэдийг айдаст автуулж иргэддээ дээрэнгүй ханддаг, хэлмэгдүүлдэг, зоддог цагдаа нараа өөгшүүлсэн үг мэтээр ойлгогдохуйц байгаа. Учир нь цагдаагийн удирдагч нь 1964 оны эрүүдэн шүүлт энэ цаг үед тохирно гээд хэлчихсэнээс өөргүй ойлгогдож буй...

Энэ мэт өнөө цаг үед өдөр бүр өрнөж буй үйл явдлаас харахад Монгол цагдаа нар МАН-д үйлчилдэг болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.