БИД БАЯЛАГТАА ЭЗЭН БИШ ! БИДНИЙ БАЯЛАГТ “ВАН ХЯТАД” ЭЗЭН АЖ !!!

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээсэн гэх мэдээлэл бий.Торуулбал : Дорноговь аймгийн Мандах сумын нутагт нүүрс ухахаар нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, харанхуй шөнөөр машин техникүүдээ хүч түрэн оруулсан нэгэн компаний талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.Тэнд нүүрс олборлохоор ашиглалтын лиценз авсан компани нь "Түмэн айл инвест", Хувьцаа эзэмшигч нь Ван Рейнхау гэгч Хятад иргэн байдаг аж.Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай "Түмэн айл Инвест" компаний өмнөөс Хууль зүйн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Засаг даргад албан бичиг илгээж , тус компанид орон нутаг нь уурхайн эдэлбэр болон кемпийн талбайн газрыг баталгаажуулахгүй 3 удаа буцаасан асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээ өөрт нь эргэж танилцуулахыг хүсчээ. 

Харин уг шийдвэрт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн иргэд бухимдаж : Нутаг орноо ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг болохоос Хууль зүйн сайд шийддэг юм биш хэмээн үзэж байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэр нутийн өөрөө удирдах эрхэд халдсан үйлдэл төдийгүй цэвэр ашиг сонирхолын зөрчил хэмээн шүүмжилж байна. 

Х.Нямбаатарын УИХ, ЗГ-ын гишүүн дээрээ нэмж нөмөрсөн бас нэг албан тушаал нь Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн ахлагч.Харин түүний энэ мэт шийдвэрийн цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу хэмээн иргэд эгдүүцэж байна.Нөгөөтэйгүүр Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адилтан шүүмжилж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.