ТУСГААРЛАХ БАЙРАНД 32 НАСТАЙ ЭРЭГТЭЙ /Д/ АМЬ НАСАА АЛДЛАА

"Оюутолгой" компаний туслан гүйцэтгэгч компанид ажилладаг иргэн 32 настай Д тусгаарлах байранд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал : Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр "Оюутолгой" уурхайд ажиллахаар "Рамада" зочид буудалд 5 хоног тусгаарлагдаад байсан иргэн нас барсан байна. Талийгаач нас бардаг өдрөө зочид буудлын угтах ажилтанд бие эвгүйрхэсэн талаараа хэлж, улмаар тус тусгаарлах байранд ажиллаж байсан эмч үзээд яаралтай тусламж дуудсан ч харамсалтайгаар түргэний эмч нарыг ирэхээс өмнө амьсгал хураажээ. 

Амь насаа алдсан иргэний шүүх шинжилгээний дүгнэлт, хариу 21 хоногийн дараа гарах бөгөөд одоогоор  тус хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.


Ерөнхийдөө бол тусгаарлах нэртэй байрнуудаас анхлан ковид19 халдварын тохиолдол гарч хариуцлага алдсан асуудал үүссэн байдаг. Үүнээс хойш тусгаарлах байрнууд олон асуудал дагуулсаар ийнхүү нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.



 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.