НЭГҮҮН МЭДЭЭ
ХОРООЛЛЫН "БЕНЗ КАРАОКЕ" -Д ӨДӨР БҮР ҮҮР ЦАЙТАЛ АЖИЛЛАХ ДАВУУ ЭРХИЙГ ХЭН ОЛГОВ ? ДАРХЛАГДСАН "БЕНЗ КАРАОКЕ"-Г ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ИРЖ ШАЛГАСАНГҮЙ ...

Нийслэлд хэд хэдэн байгууллага шөнийн туршид дархлагдсан эрхтэйгээр ажилладаг.Тэдний ард эрх мэдэлтэн албан тушаалтан байж болзошгүй хэмээн иргэд ч харддаг. Энэ нь ч оргүй биш бололтой.Учир нь Улаанбаатарт хөл хорионы үеэр ч ажиллаж байсан гэгддэг “БЕНЗ” нэртэй караокэ-д цагийн хязгаарлалт огт мөрдөгддөггүй цаашлаад цагдаа ч ирж шалгадаггүй бололтой.

“ОЧИР ТИТЭМ” ЗЭРЭГ РЕСТОРАНУУДАД ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ ?

Цар тахлын нөлөөллөөс болж хаалгаа хэсэг барьсан үйлчилгээний газрууд өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй.Тэр тусмаа шинэ жилийн баярын арга хэмжээнүүд ид үргэлжилж буй энэ цаг үед ресторан пабууд ч идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж баяр арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Гэхдээ зарим нэр бүхий байгууллагууд цагт баригдалгүй үйл ажиллагаагаа явуулж хариуцлагын гэрээ зэргээ зөрчиж байгаад нь холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь хардлага төрүүлэхүйц байна.Нөгөөтэйгүүр цагийн хязгаарлалт зэргийг ягштал мөрдүүлж торгууль татвараар сүрдүүлдэг олон үйлчилгээний байгууллагууд байгаа боловч огт цаг мөрдүүлэхгүй мэр сэр газрууд байгаа нь шударга бус байна хэмээн үйлчилгээ эрхлэгчид шүүмжилдгийн нэг жишээ ийм байна.

МАН ХҮНИЙ ЭРХИЙГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ БАЙНА ГЭВ

Саяхан зарим иргэд “Данхтай жагсаал” зохион байгуулсан.Энэ үеэр иргэн н.Золбаяр үзэл бодлоо илэрхийлэхдээ өнөөгийн эрх баригчид иргэдийн эрхийг уландаа гишгэж буйг шүүмжиллээ.Мөн сошиол сүлжээнээс нэгэн бичлэг ор мөргүй устгагдсан талаар дурьдаж байв.

УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГААГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгожээ.

ТУСГААРЛАХ БАЙРАНД 32 НАСТАЙ ЭРЭГТЭЙ /Д/ АМЬ НАСАА АЛДЛАА

"Оюутолгой" компаний туслан гүйцэтгэгч компанид ажилладаг иргэн 32 настай Д тусгаарлах байранд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал : Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр "Оюутолгой" уурхайд ажиллахаар "Рамада" зочид буудалд 5 хоног тусгаарлагдаад байсан иргэн нас барсан байна. Талийгаач нас бардаг өдрөө зочид буудлын угтах ажилтанд бие эвгүйрхэсэн талаараа хэлж, улмаар тус тусгаарлах байранд ажиллаж байсан эмч үзээд яаралтай тусламж дуудсан ч харамсалтайгаар түргэний эмч нарыг ирэхээс өмнө амьсгал хураажээ. Амь насаа алдсан иргэний шүүх шинжилгээний дүгнэлт, хариу 21 хоногийн дараа гарах бөгөөд одоогоор тус хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Ерөнхийдөө бол тусгаарлах нэртэй байрнуудаас анхлан ковид19 халдварын тохиолдол гарч хариуцлага алдсан асуудал үүссэн байдаг. Үүнээс хойш тусгаарлах байрнууд олон асуудал дагуулсаар ийнхүү нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ .

Г.ХУЖАА ГЭХ НОТАРИАТЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НОТОЛЖЭЭ

БЗД-ийн тойргийн нотариатч Г. Хужаа гэгч хуулийг гууль болгож өмнө нь өөрт нь хандаж үйлчилгээ авч байсан иргэний орон байрыг бэлэглэлийн гэрээ нэрээр дээрэмдсэн байж болзошгүй асуудал хоёронтоо давтагдаж бид сурвалжилсан. Гэвч тус мэдээлэлд нэр холбогдсон хүмүүс байгууллага гэхчилэн тайлбар өгөлгүй өдийг хүрсэн ч бид мэдээллэсээр байв. Харин өнөөдөр нотариатчаас болж хохирсон иргэндээ хууль үйлчилж нотариатчинг залилангийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг прокурорын байгууллагаас нотолжээ.

С.ЖАВХЛАН : ТЭР ХҮЗҮҮГҮЙ НӨХӨР Ч ГЭСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН !

Арав гаруй хоногийн турш төв талбай дээр суулт зарлаж байсан УИХ-ын гишүүн асан С.Жавхлан эрүүл мэндийн шалтгаанаар тэмцэл хөдөлгөөнөө түр завсарлуулаад байгаа.Түүний энэ тэмцлийг монгол улсын ерөнхийлөгч асантай холбон тайлбарлах мэдээлэл хэсэгтээ л хөвөрсөн.Харин тус асуудалд бид дараах тайлбарыг авч амжиж байв.

БИД БАЯЛАГТАА ЭЗЭН БИШ ! БИДНИЙ БАЯЛАГТ “ВАН ХЯТАД” ЭЗЭН АЖ !!!

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээсэн гэх мэдээлэл бий.Торуулбал : Дорноговь аймгийн Мандах сумын нутагт нүүрс ухахаар нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, харанхуй шөнөөр машин техникүүдээ хүч түрэн оруулсан нэгэн компаний талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.Тэнд нүүрс олборлохоор ашиглалтын лиценз авсан компани нь "Түмэн айл инвест", Хувьцаа эзэмшигч нь Ван Рейнхау гэгч Хятад иргэн байдаг аж.Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай "Түмэн айл Инвест" компаний өмнөөс Хууль зүйн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Засаг даргад албан бичиг илгээж тус компанид орон нутаг нь уурхайн эдэлбэр болон кемпийн талбайн газрыг баталгаажуулахгүй 3 удаа буцаасан асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээ өөрт нь эргэж танилцуулахыг хүсчээ. Харин уг шийдвэрт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн иргэд бухимдаж : Нутаг орноо ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг болохоос Хууль зүйн сайд шийддэг юм биш хэмээн үзэж байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэр нутийн өөрөө удирдах эрхэд халдсан үйлдэл төдийгүй цэвэр ашиг сонирхолын зөрчил хэмээн шүүмжилж байна. Х.Нямбаатарын УИХ, ЗГ-ын гишүүн дээрээ нэмж нөмөрсөн бас нэг албан тушаал нь Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн ахлагч.Харин түүний энэ мэт шийдвэрийн цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу хэмээн иргэд эгдүүцэж байна.Нөгөөтэйгүүр Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адилтан шүүмжилж байна.

1 ... 286 287 288 289 290 291 292 293 294 ... 318