УНТЭ-ийн дөрвөн давхрын цонхоор хүн унаж, нас барлаа

Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас барлаа. Одоогоор цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлжээ.


Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогджээ.


Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.