НЭГҮҮН МЭДЭЭ
16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРВОЛ ТОРГОХ БУС ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛДАГ БОЛНО

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Эрүүгийн тухай хууль хэрэгжих явцад хэрэгжилтийн явцад гарч ирсэн зарим ял шийтгэлийн бодлогыг хөнгөдөж, чангатгах шаардлагатай байсан. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн бус хорих ял оногдуулдаг байхаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа" хэмээв.

З.МЭНДСАЙХАН: ХОНИНЫ НӨӨЦИЙН МАХЫГ КГ ТУТАМД 250 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗГ-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ГАРГАНА

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн хүү гаргана. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно. Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийн мах бол 70 хувь хонь, ямааны мах байгаа. Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3600 тонн, хонины мах 6800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байна. Зах зээлд үхрийн мах 8900 төгрөг, хонины мах 8300 төгрөг, ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө гаргаж, мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн. Харин нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийтдээ 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна гэсэн. Ингэхээр нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниуд борлуулж буй хонины гулууз махны үнэ 7750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах гэдгийг мэдээлэх байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” хэмээв.

ЗАСГИЙН ГАЗАР: ДАРХАНЫ ЗАМЫГ ДУУСГАХАД ЦЭРГҮҮДИЙГ НЭМЖ АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар болжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА

Манай улс сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Энэ жил хүүхдийн баярыг нэгдсэн арга хэмжээгээр төв төлбайд зохион байгуулах хотын даргын захирамж гарсан байна. Захирамжид: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.

Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана

Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв. Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан. Тушаалын гол онцлог нь Монгол Улсын бүх иргэн үзлэг шинжилгээнд насны бүлгээрээ хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Түүнчлэн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал хавдрын өвчлөл 6,000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа. Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна. Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил явагдаж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана. Уг үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой" гэлээ.

ГХЯ:ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН МАХЫГ БНХАУ РУУ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлжээ. Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна гэж ГХЯ-наас мэдээллээ .

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮДЭД ДАРАМТЛУУЛСАН ХАЛИМАГ ЗАЛУУ ОХУ-ААС МОНГОЛ РУУ НҮҮХЭЭР БОЛЖЭЭ

ОХУ-ын зах зээлд Халимаг угсаатны бэлгэдэл бүхий хувцас үйлдвэрлэж, худалдаалж байсан залуу Оросын үндсэрхэг үзэлтнүүдийн дарамт, сүрдүүлгийн улмаас эх орноосоо дүрвэхээр болжээ. 2014 онд ОХУ өөртөө Крымийг нэгтгэсний дараа Москвагийн эрх баригчид “Бид бүгд Оросууд” гэсэн уриа бүхий суртал нэвтрүүлгийг олон нийтийн дунд явуулах болсон тул "4 Ойрад"-ын үүсгэн байгуулагч, эзэмшигч Алдар Эредженов “Нерусский” (орос биш) гэсэн хувцасны брэндийг шинээр бий болгосон аж. Энэ нь Орос бус үндэстний цөөнхүүд өөрийн гарал үүсэл, үндэс угсаагаар бахархах ёстой гэж тэр үзэж байв. Харин ОХУ Украин хоорондын дайнаас хойш Оросын эрх баригчдын үндсэрхэг үзэл, төрийн суртал нэвтрүүлэг идэвхжиж, нэрээ нууцалсан заналхийлэлд өртсөн тул хувцасны бизнесийнхээ хамт Москвагаас Монгол руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн гэж "Оросын 4"-д мэдэгджээ.

БНСУ-ЫН СУВГААР “МОНГОЛ УЛС КОВИДЫГ АМЖИЛТТАЙ ДАВАН ТУУЛСАН” ХЭМЭЭН МЭДЭЭЛЛЭВ

БНСУ-ын мэдээний гол суваг YTN телевизээр Монгол Улс ковидын цар тахлын хүнд үеийг зөв бодлого, оновчтой шийдвэрээр амжилттай даван туулсан хэмээн онцолжээ. Тодруулбал: "Одоогоор Монголчууд энгийн амьдралын хэв маягт шилжсэн байгаа бөгөөд энэ нь тус орны эдийн засгийг 4-6 хувь болж аажмаар өсгөхөд нөлөөлж байна” гэжээ . Харин БНСУ-д өчигдрөөс эхлэн Халдварт өвчний аюулын зэргийг бууруулсан .

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДЫН НЭР ДЭЭРХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЛАЦАДЛАА

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр","Blue sky" товерын найман давхрын нийт талбайг төрд авах шийдвэр гаргасан. Мөн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" дэхь Кью Эс Си компанийн эзэмшлийн Ланд-200 зэрэг машинуудыг битүүмжилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг дэх “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл үүсгэж, Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих санал гаргасан аж. Д.Эрдэнэбилэг нь одоогоор ШШГЕГ-ын хаьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байна .

INCRUISES САНХҮҮГИЙН ПИРАМИД СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАН МӨН !

INCRUISES санхүүгийн пирамид тогтолцооны залилан нь өөрсдийгөө MLM шууд худалдааны компани олон улсад бүртгэлтэй гэж одоог болтол тархи угааж хүмүүсийг залилж мөнгийг нь авсаар байгаа аж. Тус байгууллага нь дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийг нэгдсэн холбоо “Fedsa” европын холбоонуудын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо , “Rdca” болон ОХУ-ын шууд худалдааны нийгэмлэг гэх MLM –ийг хэрэгжүүлэгч / MLM гэдэг нь Multi Level Marketing буюу орчуулбал олон шатлалт маркетинг гэсэн үгийн товчлол / нь Монгол улсын хуулиар хориотой. Ийнхүү дэлхийн гол байгууллагууддаа бүртгэлгүй , мөн МУ-ын бүртгэлийн ерөнхий газарт ч одоогоор ямар нэг ижил төстэй нэршилээр ААН болон ТББ-аар бүртгэгдээгүй байгаа аж. Гэтэл тус байгууллага нь клуб нэрийн ард улс үндэстэн дамнасан цэвэр санхүүгийн пирамид тогтолцоогоор залилан луйвар хийж өдгөө аймаг орон нутгуудад салбар нэгжүүдээ нээсээр иргэдийг олноор нь залилсаар байна. Харин шүгэл үлээж сэрэмжлүүлсэн иргэнийг гүтгэлээ хэмээн мэдэгдэл мэтийг гаргаж суугаа бололтой. Тус санхүүгийн сүлжээний залиланд багадаа 10 000 гаруй хүн хамрагдсан хэмээн тооцоолход тэдгээр хүмүүсийн 50-н хувь нь идэвхитэйгээр сар бүр хамгийн багадаа 100-н долларыг тус бүртээ тус сүлжээндээ өгдөг гэвэл зөвхөн ганцхан сүлжээний залилангаар хамгийн багадаа 500 000-н доллар Монголоос ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсах боломжтой. Үр дүнд нь араасаа хэр олон хүн элсүүлж хичнээн хүнээс мөнгийг нь уг залиландаа оруулж чадсан нь мөнгө авч усан онгоцоор далайгаар тун цөөн аялах боломжтой бололтой. Харин INCRUISES –ийн Манлайбаатар гэгч нь урьд нь олон жил сүлжээний залилангаар орлогоынхоо эх үүсвэрийг олж байсан бөгөөд өмнө нь NSP гэх өдгөө дампуурсан сүлжээний залиланг оруулж ирж байсан гэхчилэн хэд хэдэн санхүүгийн пирамид залилантай шууд холбоотой хүн гэдгийг учир мэдэх эх сурвалж илчээд байгаа. Үүний зэрэгцээ олон улсад болон ОХУ-д тус байгууллагыг санхүүгийн пирамид залилан луйвар мөн юм хэмээн өнгөрөгч 11 сард зарлаад байна. Дашрамд мэдээлэхэд : INCRUISES понзын санхүүгийн пирамидын залиланд шар айраг хамтлагын дуучин аялагч Г.Ганхүүгийн нэрийг ашиглаж байжээ.Түүнийг нь тэрээр өөрийн сошиол орчиндоо нийтлэсэн байна. Иргэд та бүхэн хуулиа дагаж санхүүгийн залилангийн хохирогч болохгүй байхыг анхаарна уу… .

1 ... 274 275 276 277 278 279 280 281 282 ... 374