БАЯРЫН ӨДРҮҮДЭД ӨРХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Баяр наадмын өдрүүдэд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана.

Ингэхдээ долоодугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм гэлээ.

 Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.