ШРИ-ЛАНКА УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЖ, ДАМПУУРЛАА ЗАРЛАСАН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ РАЖАПАКСАГИЙН ЗАСАГ ЗАХИРГААТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Шри-Ланка улс эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарласан нь ерөнхийлөгч Ражапаксагийн засаг захиргаатай холбоотой гэж үзэж байна.


Шри-Ланка улс нь Их Британийн колоничлолоос 1948 онд онц эрх, 1972 онд бүрэн эрхтэйгээр гарч тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улс гэдгээ зарласан юм. Ерөнхийлөгчийн засаг захиргаатай шууд холбон тайлбарлаж байгаа юм. Тус улсыг 20 орчим жилийн турш үе дамжин удирдаж ирсэн гэр бүлийн буруу хэмээн иргэд олон нийт үзэж байгаа юм. Харин Шри-Ланка Улсын засаг захиргаа дампуурлаа цар тахалтай холбон тайлбарлаж байгаа юм. 


Өнөөдрийн байдлаар Шри-Ланка улс олон сая фунт стерлингийн гадаад өрийг төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарлаад байгаа юм. 


Шри-Ланкад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомстлын улмаас олон долоо хоног эсэргүүцлийн жагсаал өрнөж буй. Хуучин засгийн газрын томчуудын үл хөдлөх хөрөнгийг галдан шаатаасаар байна.


Шри-Ланка гадаадын зээлдэгчдэд 50 тэрбум ам.доллар (40 тэрбум фунт стерлинг) өртэй ч төлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Шри-Ланка ойрын хэдэн сарын турш импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах валютын хомсдолд ороод байна. Хүнс, шатахууны хомсдол нь үнэ өсөхөд хүргэсэн. Одоо инфляци 30 хувьд хүрч байна. Цахилгаан тасарч, эм тарианы хомсдол эрүүл мэндийн тогтолцоог сүйрлийн ирмэгт хүргэсэн. Дөрөвдүгээр сарын эхээр нийслэл Коломбо хотын гудамжинд хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн ажиллагаа арлын бусад хэсэгт тархжээ. Нийт эргэлтийн эдийн засаг зогсонги байдалд орж, иргэд ядуурлын ирмэгт туллаа.


Шри-Ланкад 2019 оны эцсийн байдлаар 7.6 тэрбум ам. доллар буюу 5.8 тэрбум фунт стерлингийн гадаад валютын нөөцтэй байжээ. 2020 оны гуравдугаар сар гэхэд түүний нөөц 1.93 тэрбум ам. доллар (1.5 тэрбум фунт стерлинг) болж буурчээ.



Саяхан засгийн газар энэ тоо ердөө 50 сая ам.доллар (40.5 сая фунт) хүртэл буурсан гэж мэдэгдэв. Засгийн газар мөн шаардлагагүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хятад зэрэг улс орнуудтай асар их өр тавьжээ.


Аж үйлдвэрийн тэргүүлэгч орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрдсэн "G7"  бүлэг Шри-Ланкад өрийн дарамтаас гарахад тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар тус улс хүнд байдалтай байсаар л байна. 


Сүүлийн үеийн мэдээллээр Шри-Ланка улсын ерөнхийлөгч цэргийн нисэх онгоцоор эх орноосоо гэр бүлээ аван дүрвэсэн гэдгийг мэдэгдээд байна. Готабаяа Ражапакса Лхагва гарагт огцрох шийдвэрээ зарлах төлөвтэй байгаа. Тэрбээр баривчлагдахаас болгоомжилж, эх орноосоо дүрвэсний дараа огцрохоор төлөвлөсөн байж магадгүй юм. 


Ражапаксаг огцорвол ерөнхий сайд Ранил Викремесингх оронд нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ёстой. Гэхдээ Викремесингх бас огцрох бодолтой байгаагаа Бямба гарагт мэдэгдсэн юм. Тухайн өдөр жагсагчид түүний хувийн орон сууцыг галдан шатааж байв.


Хэрвээ ерөнхий сайд огцорвол ерөнхийлөгчийг парламентын спикер орлох магадлалтай. Гэвч одоогийн спикер нь ерөнхийлөгч Ражапаксагийн холбоотон тул Шри-Ланкын олон нийт хүлээн зөвшөөрөх магадлал бага байна.


Ерөнхийлөгчийг хэн ч орлосон тохиолдолд 30 хоногийн дотор парламентаас шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой. Сонгогдсон шинэ ерөнхийлөгч нь Ражапаксагийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд буюу 2024 оны сүүлч хүртэл ажиллах юм.



Улс орноо хорь орчим жилийн турш захирсан  Ражапаксагийн гэр бүлийн хаанчлал улс орноо дампууруулснаар өндөрлөж байна. Буруу менежмент буруу засаг захиргааны бодлого ямар ч тогтвортой байдлыг үгүй хийдэг гэдгийг харж болох юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.