ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД АСАН ШИНЗО АБЭ БУУДУУЛЖЭЭ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.

                                Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ | News.MN

Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр буудуулж цус алдан, эмнэлэгт хүргэгдсэн гэж  NHK мэдээлэв.  Халдлага гарах мөчид тэнд байсан хүмүүс буун дуу сонссон байна.Токиогийн амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа "Ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа" гэж мэдэгджээ.Цагдаа нар орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Абэ руу халдсан этгээдийг баривчилжээ. Гар буу хэрэглэхийг хориглодог Япон улсад буутай холбоотой гэмт хэрэг ховор тохиолддог байна.

Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Эх сурвалж: NHK

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.