НЭГҮҮН МЭДЭЭ
ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд газрын тосны үнийн өсөлт, импортын хил үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 автобензиний дундаж өртөг 3758 төгрөг, Аи-95 автобензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн. Дөрөвдүгээр сараас литр тутамдаа 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна. 2022 оны долдугаар сард ОХУ-ын Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрчээ. 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛ РҮҮ ТӨМС НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН ТУЛ ҮНЭ ТОГТВОРЖИНО

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлж эхэлсэн тул ургац хураалт эхэлж, нийлүүлэлт тогтвортой болсноор үнэ тогтворжино хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд 570 мянган га талбайд ногоо тариалсан бөгөөд төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ. Улаанбаатарт одоогоор өдөрт 10 тонн ногоо нийлүүлж байгаа нь үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх аж .

ЭХЭМҮТ-ИЙН УУЛЗВАРЫГ ХААНА

Баянгол дүүргийн нутаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх замыг өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 1-ний 08:00 цагийн хооронд хааж, цэвэр усны шугамын шинэчлэлийн ажлыг хийнэ. Иймд жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

1 ... 270 271 272 273 274 275 276 277 278 ... 393