НИЙСЛЭЛ РҮҮ ТӨМС НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН ТУЛ ҮНЭ ТОГТВОРЖИНО

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлж эхэлсэн тул ургац хураалт эхэлж, нийлүүлэлт тогтвортой болсноор үнэ тогтворжино хэмээн мэдээллээ.

Улсын хэмжээнд 570 мянган га талбайд ногоо тариалсан бөгөөд төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ. Улаанбаатарт одоогоор өдөрт 10 тонн ногоо нийлүүлж байгаа нь үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.