НЭГҮҮН МЭДЭЭ
СХД-ИЙН ЦАГДААГИЙН 3-Р ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ИРГЭНИЙГ УТСААР ЧАНГА ЯРЬЛАА ХЭМЭЭН ХҮЧ ХЭРЭГЛЭН СААТУУЛЖ ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ
НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙД ИРГЭД БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨДӨЛГӨӨНҮҮД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОЛОНООРОО СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛЖЭЭ
Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан олон цэргүүд сүрьеэгээр өвчилжээ. Өнөөдрийн байдлаар 21 цэрэг сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол уг өвчнөөр өвчилсөн зарим цэргийг ар гэр рүү нь түр хугацаагаар явуулжээ. Хүүгээ эрүүл саруул цэрэгт явуулаад сүрьеэтэй болгоод авч байгаадаа гомдож байна хэмээн ар гэрийнхэн нь Ховд.мн сайтад хандаж олон нийтэд ил мэдээллээ.
ХАРЬЯАЛЛЫН БУС ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСҮҮЛЖ, ХАХУУЛЬ АВЧЭЭ
Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.
CENTURY LAND MARK ХХК ГЭХ ХЯТАД КОМПАНИД МОНГОЛЫН ТӨР БЯРГҮЙДЭЖ БАЙНА
]
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ УДААШРАЛТАЙ 14,15 ЗЭЭЛДЭГЧ БАЙНА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар хэлэлцжээ. Энэ талаар тус банкны захирал Н.Мандуул: “Зээлийн эргэн төлөлт өнөөдрийн байдлаар 503 тэрбум төгрөгт хүрээд байна. Оны эцсээс хойш нийтдээ долоон компани зээлээ бүрэн төлж, хаасан. Өнгөрөгч өдрүүдэд банкны зүгээс хоёр томоохон ажлыг хийлээ. Үүнд: Нэг. Манай улсын олон улсад зээлжих зэрэглэлийг В буюу тогтвортой түвшинд хадгалж авч үлдлээ Хоёрт. Санхүүгийн аудитаа хийж гүйцэтгэлээ. Зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарснаас бид 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан үүсгээд байна. Зээлийн эргэн төлөлт удаашралтай 14, 15 зээлдэгч байна. Тухайлбал, Шинэ Яармаг, Эрэл, Бэрэн зэрэг компаниуд нийт 416 тэрбумын зээлийн эргэн төлөлттэй байна. Төрийн өмчит есөн зээлдэгчийн мөн 565 тэрбум төгрөгийн өр төлөгдөөгүй байна. Тухайлбал, Эрдэнэс Монголын замын асуудал байна. Нийт 157 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй. Уг зээлийг ойрын хугацаанд төлж дуусна гэсэн зорилттой байна” хэмээв .