ЕВРО, АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 20 ЖИЛИЙН ТҮҮХЭНДЭЭ АНХ ДАРАА ТЭНЦЛЭЭ

Сүүлийн 20 жилийн түүхэнд анх удаа Америк доллар, Евро хоёрын ханш тэнцлээ.


Европын холбооны валют болох еврогийн ханш өнгөрсөн дөрөв дэх өдрөөс 12 хувиар унасан нь Орос-Украины дайнтай холбоотой инфляц, эрчим хүчний хангамжийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй хэмээн албаны хүмүүс үзэж байна. 


Украины дайнтай холбоотой эдийн засгийн хямрал, эрчим хүчний үнийн өсөлт Европын Холбооны валютын ханшийг унагаад байна.


Европын Холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг ОХУ-аас хоолойгоор дамжуулан авдаг. Одоо тус холбооны орнууд Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахыг хичээж байна.


Саяхан Оросын тал Европын орнуудад нийлүүлдэг хийн хэмжээгээ багасгасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.


Тухайлбал Умард Урсгал хоолойгоор Германд нийлүүлдэг хийн хэмжээгээ 60 хувиар багасгасан нь Герман улсыг хүнд байдал оруулжээ.


Евро бүсийн инфляц 8.6 хувьд хүрсэн тул Европын Төв Банк энэ сард багтаан бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2011 оноос хойш анх удаа ийм арга хэмжээ авах гэж байна.


Евро бүсийн хамгийн том эдийн засагтай Герман улс 1991 оноос хойш анх удаа гадаад худалдааны алдагдал хүлээснээ өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Шатахууны үнийн өсөлт, тээвэр ложистикийн саатал үүнд голлон нөлөөлжээ.


Еврогийн ханшийн уналт Европ тивд аялах Америкчуудад сайн мэдээ болж байгаа ч дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөхөөр байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.