НЭГҮҮН МЭДЭЭ
ХХНББХ, ТБХ: Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод өнөөдөр ( 2025.10.21 ) хамтран хуралдаж, иргэн Батсайханы Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нар даргалан явуулав. Иргэн Б.Номингийн өргөдлийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав. Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Б.Найдалаа, Т.Мөнхсайхан, С.Зулпхар, Б.Бейсен, С.Эрдэнэбат, Х.Болормаа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, Ч.Номин, Л.Энхнасан, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, Ц.Баатархүү, Н.Алтаншагай, П.Ганзориг, П.Сайнзориг, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан эмч, багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг эрэлхийлж, ямар зардал, санхүүжилтийг тэвчиж болох, ямар эх үүсвэрийг дайчилж болох талаар санал солилцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын үйл ажиллагааг бодлого, зорилгод нь нийцүүлж, зохриулалтын бус зардал гаргахгүй байх, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлогын шинэчлэлтийг цаашид хэрхэн хийх, улсын төсвийн болон салбарын хөгжлийн бодлогын уялдааг хангах, эрүүл мэнд, боловсролынхоос бусад салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, эх үүсвэрийг төлөвлөсөн, эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, багш, эмч, ажилчдын цалин хөлсийг зохистой түвшинд хүргэх эдийн засгийн нөөц боломж, итгэлцүүрийг хуульчлах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах, цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх талаарх хууль тогтомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 15-20 хувиар нэмэх нь дорвитой нэмэгдэл болж чадах, эсэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах талаар хамтын шийдвэрт хүрсэн, эсэх болон төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг өөрчилж, нэмэгдүүлэх боломж байгаа эсэх зэрэг олон талын асуулт асууж, Эрүүл мэндийн сад Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авав. Засгийн газар өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаад байгаа юм. Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг нэмж шаардана гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Орон нутагт бий болсон боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэхэд цалин хөлсний бодлогыг чиглүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, цалин бүтцийг боловсронгуй болгож, ажлын нөхцөл, чиг үүрэгт нь хамааруулан ялгаатай байдлаар нэмэгдлийг хуваарилах шаардлагатай зэргээр Улсын Их Хурлын гишүү санал бодлоо хэлж, уул уурхайн салбараас алдагдаж буй боломжийг бууруулах замаар эмч, багш нарын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтойг сануулж байлаа. Эдгээр асуудлаарх яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг үр дүнд чиглүүлж, оновчтой, бодитой шийдэлд хүрч ажиллах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхааруулсан юм. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьчтихсан учир одоо Улсын Их Хурал тодорхой тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа иргэн Б.Номингийн нийтийн өргөдөл, гомдлын системээр гаргаж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар уг саналын томьёоллыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 37 гишүүний 29 нь дэмжлээ. Дараа нь Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж,и санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл уншиж танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тус ажлын хэсэг дүгнээд, энэ онд нэмэгдүүлэх бодит нэмэгдлийн дутуу 0.8 хувь, мөн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан 9.5 хувийн нийлбэрээр буюу 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан байна. Үүнд төсвийн төсөлд тусгасан 6.0 хувийн нэмэгдэл дээр 4.3 хувийг нэмэхэд нийт 267.1 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Энэхүү нэмж шаардагдах санхүүжилтийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа ажлын хэсэг онцолсон байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийг эрсдэлтэй зээлтийн ангиллаас гаргах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, мөн арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэтгэврийн зээлийн үйл ажиллагааны зардлыг тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк хооронд шилжүүлэх үйл явцыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцоллоо. Мөн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвөөс олгох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа, Ж.Баясгалан, Ц.Баатархүү, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг голчлон хөндөж, энэ талаар бодлого, хэтийн чиг хандлагын талаар илүүтэй хөндсөн юм. Мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, улс төрийн амлалт санхүүжүүлэх байдлыг таслан зогсоох, Баялгийн сангийн бодлоготой уялдуулах, тэтгэврийн хэмжээн инфляцын түвшинтэй уялдуулах тухай хуулийн хэрэгжилт, аргачлал, итгэлцүүрийг боловсронгуй болгох, улсын төсвийн бодит чадамж, эрэлт шаардлагад нийцүүлэн зарим татаасыг татгалзах боломжтой эсэх, ахмад настны зээлийн төлбөрийн дарамтыг судалж гарц, шийдлийг эрэлхийлэх, тэтгэврийн зээлийн зориулалт ямар байгааг тогтоож, тухайн зориулалтаар олгож буй зээлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг бодлогын суурь концепцыг олон улсын жишгээр шинэчилж, оновчтой болгох, энэ удаагийн нэмэгдэл ахмад настнууд, халамжийн тэтгэврээр амьдарч буй иргэдэд бодитой нэмэр болж чадах эсэх, үүнийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах зэрэг асуудлыг онцлон дурдаж байлаа. Хий хоосон яриад байлгүй бодитой шийдэлд хүрч ажиллах нь чухал байгааг болон ажлын хэсэг асуудлыг тодорхой саналын хувилбартайгаар оруулж ирж буйг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэж, төсвийн бүтэц, зардлын ангиллыг шинэчлэх, энэ талаарх хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах, мөн “Оюутолгой” ХК-аас өсөн нэмэгдэх АМНАТ авах замаар төсвийн зардлын дутагдаж буй эх үүсвэрийг нөхөх зэрэг олон санал дэвшүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, үг хэлж дууссаны дараа ахмадын тэтгэвэр, зээлийн хүү болон асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг мөнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэхээр санал хураалт явууллаа. Тус саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээллээ.

ХШТХ: Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2025.10.21) хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 15 цаг 28 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тус байгууллагаас ирүүлсэн саналтай холбогдуулан ирэх долоо хоногт тус компанийн байранд уулзалт зохион байгуулах, уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илэрхийлээд өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас уг асуудлыг хасах горимын санал гарав. Энэ горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувийн саналаар дэмжив. Иймд хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн явцын мэдээллийг сонсож эхлээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ерөнхий мэдээлэл нэгтгэн танилцуулсан. Ажлын хэсгүүд маш эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг холбогдох тооцооллуудыг хийж, хүүгийн талаарх хувилбаруудыг боловсруулсан байгаа талаар дурдав. Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Г.Дамдинням сайд ахалж ажиллаж байгаа бөгөөд “Онтрэ” компан ид хэлэлцээрийн баг ирүүлэх урилгыг хүргүүлжээ. Сайд холбогдох хариугаа өнөөдөр хүлээн авснаа дурдаад бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохыг танилцуулсан. “Рио Тинто” компаниас энэ сарын сүүлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр шийдэж, холбогдох мэдээллээ ирүүлсэн байгаа аж. “Онтрэ” компанийн зүгээс 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох саналтай байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа аж. Ажлын хэсгүүдэд Ерөнхий сайд чиглэл өгсөн талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Үргэлжлүүлэн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулжээ. Дэд ажлын хэсгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга ахалсан бөгөөд холбогдох мэргэжлийн багуудтай хамтран зургаан удаа хуралдсан байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг зээлийн хүүгийн талаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас гаргасан загварчлалын дагуу хувилбарт тооцооллуудыг хийж, “Оюу толгой” компанийн санхүү, тооны өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн олон улсын зах зээлд гарсан зээл, бондын судалгааг гүйцэтгэж ажиллаж байгаа юм байна. “Рио Тинто” буюу хувь нийлүүлэгчдийн хамаарал бүхий талуудаа хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд зохион байгуулах саналаа албан ёсоор хүргүүлжээ. “Рио Тинто” компани товлосон хүлээн зөвшөөрч байгаа хэмээн мэдээлэлд дурдсан. Зээлийн хүүгийн асуудлаар хөндлөнгийн, зөвлөх багууд, эрдэмтэн, судлаачдаар давхар тооцоо, судалгаа хийлгэн, ажлын дэд хэсгийн тооцооллыг баталгаажуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна. Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг гурван дэд ажлын хэсэгтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Уул уурхай, байгаль орчны асуудал хариуцсан ажлын дэд хэсэг, Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсэг, Эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хэлэлцээрийн явцад Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангаж, хамгаалдаг, цаашид ч хамгаална гэдгийг илэрхийлж, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллах, Монгол Улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын хуулийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйг анхаарах шаардлагатай байгааг гишүүд хэлж байв. Түүнчлэн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажилладаг гурван гишүүний нэгийг чөлөөлсөн асуудлыг, “Оюу толгой” компанийн засаглалыг сайжруулах тодорхой дүн бүхий нууцын асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас хариулт авсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан холбогдох ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо чухал дэмжлэг үзүүлж ажилласан гэдгийг хуралдааны явцад гишүүд, Г.Дамдинням сайд тэмдэглэж байв. Монгол Улсын газар нутаг дээр, Монгол Улсын газрын хэвлийн баялгийн талаарх хэлэлцээр хийж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөх ёстой гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал хэллээ. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Оюу толгой төслийн хэлэлцээртэй холбоотой асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн. Монгол Улсын зүгээс олон улсын жишигт нийцсэн, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлээд холбогдох нээлттэй сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хуудас бүр дээр нууцын тамга дарж ирүүлж буй баримт бичгүүдийг хууль журмынхаа хүрээнд хянаж, ил болгуулахаар Засгийн газарт хандаад буйгаа дурдав. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хууль тогтоомжийн хүрээнд ард түмний мэдэх эрхийг хангахаар ил тод, нээлттэй байх зарчмыг ханган ажиллахаа мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд тэрбээр хэлэлцээрт орж байгаа Засгийн газрын ажлын хэсгүүдэд амжилт хүсээд “Та бүхэн ард түмний итгэл, хүлээлт дор хэлэлцээрт орж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомждоо нийцүүлэн, Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгох ёстой. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо үүн дээр анхааралтай ажиглах болно” гэв. Ийнхүү мэдээллүүдийг сонсож, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/ хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл ийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа . Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуул ьд “гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах” хэмээн заасныг хуралдаан даргалагч танилцуулсны дараа төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа . УИХ-ын гишүүн Б.Уянга, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгасан тоонууд өөрчлөгдөн орж ирснийг тодотгоод, х эрэглээний үнийн өсөлтийн түвшинг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд 7 хэмээн тодорхойлсон байсан. Харин энэ удаад 7.5 болгон өөрчлөн оруулж ирсний шалтгааныг лавлав. Тэтгэвэр болон цалинтай холбоотой төсвийн урсгал зардлууд өөрчлөгдвөл төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт орох уу хэмээн нэмж тодрууллаа . Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэгдүүлж байгаатай холбоотой урсгал зардлын өсөлт нь инфляцад шууд нөлөөлнө. Энэ нөлөөллийг тусгахаар 2026 оны инфляцын зорилтот түвшин 7.5 болж нэмэгдэх тооцоо гарч байгаа гэсэн хариулт өглөө . УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэх саналыг Хүний хөгжил, нийгмийн бодлоын байнгын хороо дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн . Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай уялдаж буй эсэхийг харахаар ингэж нэмэх үндэслэл байхгүй гэж ойлгосон . Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан хуралдаанаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн . Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Мягмарцэрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” гэж заасан . Тэгэхээр нэгдсэн хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариулт өглөө . УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээрх асуудал төсвийн тусгай шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргахаар ажиллаж буй эсэхийг нэмж тодруулахад, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас шийдвэр гарсны дараа бид дүгнэлт гаргана . Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д зааснаар төсвийн тусгай шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт гарах нөхцөл байдал үүсвэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт буцаах үр дагавартай хэмээлээ . УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа инфляц буурах биш нэмэгдсээр 7.5 болж өсч орж ирлээ . Иргэдийн авсан цалин хөлс инфляцад идэгддэггүй баймаар байна хэмээгээд, Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөрөөр инфляцыг бууруулах ямар арга хэмжээ хэрэглэдэг вэ гэж асуув . Тэрбээр, төрийн өмчийн компаниудын жилдээ бий болгож буй 16-20 их наядын зарлага инфляцыг хөөрөгдөж байгааг дурдаад, төрийн өмчит уул уурхайн хэдэн компани байгаа, тэдгээр компаниудаас ноогдол ашиг хэлбэрээр авах дүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг төрийн өмчийн хэчнээн компани байгаа, НӨАТ хэдийг төлдөгийг тодруулав . Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд , Өнгөрсөн арваад жилийн статистик мэдээлэл дэх инфляцын задаргааг харвал 60 орчим хувь нь байнгын нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байгаа. Монголбанк эрэлтийн шалтгаантай инфляц буюу дотоод нийт эрэлтэд нөлөөлөх замаар инфляцыг удирдах бодлогын хэрэгслүүдтэй байдаг. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг сайжруулах, ложистик бүтэц, дэд бүтцийг сайжруулах зэргээр салбарын яамд хариуцдаг. Инфляц энэ онд зорилтот түвшний дээд хязгаарт хүрнэ. Ирэх оны эхний хагаст инфляц төдийлөн хурдан буурахааргүй байгаа ч сүүлийн хагаст буурах ийм төсөөлөлтэй байгаа гэлээ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд уул уурхай болон тээврийн 17 компани ажиллаж байгаа. Эдгээрээс долоон компани ноогдол ашиг ирэх жил төвлөрүүлэхээр тооцсон. Ер нь нийт орлогын 30 орчим хувь нь уул уурхайгаас орж ирж байгаа . Ирэх жил уул уурхайн салбараас аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 3.2 их наяд төгрөгийн орлого олно гэсэн тооцоололтой байна . Уул уурхайн бус салбараас 3.3 их наяд, нийтдээ 6.5 их наяд төгрөгийн ААНОАТ-ыг тооцож тавьсан гэсэн хариулт өглөө. Ийнхүү асуулт хариулт өндөрлөж, хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

"ХУУРАМЧ НАМТАРТАЙ ХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ЭЗЭН БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР АЖ ‼️

Монгол Улс Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Энэ заалт төрийн аливаа шатны албан тушаалд хууль бус, намын шугамаар томилгоо хийхийг хатуу хориглодог ‼️ Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй "Булган аймгийн Засаг даргын томилгоо" энэ зарчмыг илт зөрчжээ‼️ Тодруулбал : Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байж гэмээнэ энэ албан тушаалдаа томилогдох хуулийн заалттай атал хуулийг уландаа гишгэн томилогдсон баримтыг хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Түүний намтарт “Иргэний нисэхийн ерөнхий газарт 2018-2023 онд ажилласан” гэж бичсэн нь бодит байдал дээр тэр хугацаанд тус байгууллагад огт ажиллаж байгаагүй гэдгээрээ нотлогдож шившгээ дэлгэж эхэлжээ ‼️ Л.Оюун-эрдэнийн хууль бус томилгоог Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нүдээ анин хүлээн зөвшөөрч, ямар ч шалгалт, хяналтгүйгээр баталгаажуулан хамтарчээ ‼️ 2025 оны нэгдүгээр сарын 27-нд АТГ-аас Булган аймгийн тамгын газрын түр орлогчоор томил сон Д.Наранбаяр гэгч нь мөн л шалгалтад ороогүй, эрх зүйн шаардлага хангаагүй байхад Л.Цэдэвсүрэн АТГ-ын албан ёсны зөвлөмжийг ч үл тоон түүнийг орлогчоор ч мөн томилсон булхай нь илчлэгджээ‼️ Э нэ мэтээр "дуртай хүнээ” албан тушаалд томилдог, түүнийг нь төрийн албаны дээд байгууллага мэдсээр байж зөвшөөрдөг нь ноцтой гэмт хэрэг биш гэж үү ❓ Өдгөө тус асуудал дээр хууль хяналтын байгууллагуудын нэр хүнд ч давхар шалгагдахаар болж буй. Бид мэдээлсээр байх болно...

МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 141 САЯАР ГЭРЭЭЛСЭН БАРИМТУУД!!

Хүнс, хөдөө аж ахуй яамны дэргэд Засгийн газрын харьяанд “Мал эмнэлгийн Ерөнхий газар” гэж бие даасан байгууллага бий. Мянга малын эмнэлгийн ерөнхий газартай байгаад ч мал сүрэг өвчилж, олон зуугаараа үхдэг хэвээрээ л байна. Татвар төлөгчдийн мөнгийг юу ч үгүй урсгаж байгаа нь анхаарал татна. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот тушаалаар “Жиометрик” ХХК-д 19, 800, А/52 тоот тушаалаар “Хос масс” ХХК-тай 19, 500, А/53 тоот тушаалаар “Эйч Эс Эн” ХХК-тай 18, 500, А/54 тоот тушаалаар “Монгол Малчин” сэтгүүлтэй 8,000,000, А/56 тоот тушаалаар “Залуусын оролцоог дэмжих цолмон төв” ХХК-тай 19,800, МҮОНРТ-тэй 20,000 сая, А/58 тоот тушаалаар “Реал мастер линкс” ХХК-тай 19 сая 800, А/59 тоот тушаалаар иргэн Б.Үүлэнсолонготой 16 сая 500 мянган төгрөгөөр тус тус гэрээлжээ. Түүнчлэн төвсийн долоон сая төгрөгөөр ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ орсон, 16 сая төгрөгөөр “Чингис хаан музей” үзсэн гэх зэргээр татвар төлөгчдийн мөнгийг өөрийн юм шиг үржээ... Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч А.Нарантуяаг өмнө нь АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, улмаар ШАЛГАЖ БАЙСАН удаатай билээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Н ийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.20/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи судалгааны дүнгээр залуучуудын дунд сэтгэл хямралд өртөх, амиа хорлох үзэгдэл өндөр байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг тодотгосон. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв. Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв. Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

МАН-ЫГ ДАХИН ХАГАРАЛД ОРУУЛЖ, ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭВ

Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ Засгийн газар байгуулагдах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар томилогдсоноор бүлгийн даргын орон тоо шинээр гарах нөхцөл үүсжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулах саналаа гаргасан ч, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн саналтай зөрж, Ж.Бат-Эрдэнийг томилсон. Тухайн үед Л.Энх-Амгаланг бүлгийн даргаар томилох асуудал олон нийтийн дунд ид яригдаж байсан ч гэнэт намжсан нь анхаарал татсан билээ. Харин энэ шийдвэр Ерөнхийлөгчийг ихэд бухимдуулж, “Намын дарга, Их хурлын даргын суудлаа өг” хэмээн Д.Амарбаясгаланд хатуухан шаардлага тавьсан гэх мэдээлэл тархжээ. Л.Энх-Амгалангийн хувьд улс төрийн карьертаа Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, дараа нь ХНХ-ын сайд, БШУ-ы сайд гэх мэтээр “давхар дээл”-ийн олон алба хашиж ирсэн нэгэн. Гэвч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд тэрээр ямар нэгэн сайдын албан тушаал аваагүй үлдсэн. Энэ бүхний цаана “Ухаа худаг”-ийн асуудал байсан гэх яриа ч гарчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Ухаа худаг”-тай холбоотой санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Л.Энх-Амгаланд тодорхой “даалгавар” өгөгдсөн байсныг Саарал ордныхон Д.Амарбаясгаланд дуулгасан гэх юм. Нөгөө талд нь, Зам тээврийн сайдын албан тушаалаасаа бууснаас хойш улс төрийн идэвх нь сулраад байсан Ж.Бат-Эрдэнэ ч мөн бүлгийн даргын суудалд санаархаж, Д.Амарбаясгаланг шахаж эхэлжээ. Ахынхаа үгнээс хэзээ ч зөрж байгаагүй Д.Амарбаясгалан Л.Энх-Амгалангийн нэр яригдахад Ж.Бат-Эрдэнийг илүүд үзэж, түүнийг томилсон нь дотоодын зөрчлийн эхлэл болсон байна. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн саналыг эсэргүүцсэнд дургүйцэж, “Намын дарга”-аар үлдэхээ илэрхийлэн, Ерөнхий сайд Г.Занданшатарыг Д.Амарбаясгалангийн эсрэг чиглүүлсэн гэх мэдээлэл гараад буй . Ингэснээр МАН доторх эрх мэдлийн тэмцэл гүнзгийрч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёуланг нь унагаах хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн “MCS”-ийн нөлөө бүхий гишүүд Ерөнхий сайдыг хамгаалж, харин УИХ-ын даргын тал эсрэг зогссон нь Л.Энх-Амгалангийн оролцоотой гэх яриаг улам өдөөжээ. Үүний улмаас Ж.Бат-Эрдэнийн удирдсан бүлгийн хуралдаанд олон гишүүн оролцохоо больж, тусдаа бүлэг байгуулсан бөгөөд түүнийг Ж.Батжаргал удирдаж эхэлсэн байна. Энэ нь мөн эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн нэг илрэл гэж үзэж болно. Ингэж МАН-ынхан “жоомоо алах гэж гэрээ шатаав” гэгч болж, эрх мэдлийн төлөөх шуналдаа автсанаар эв нэгдлээ алдлаа. Тэд Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай нам хэдий ч, дотоодын хагарал тэднийг улс төрийн том хямралд оруулж орхилоо.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б. АЗЖАРГАЛ ЗАСАНГИЙН ХҮМҮҮЖИГЧ БОЛОХ УУ?

Дархан - уул аймгийн иргэн П . Баяраа 2022 оноос эхлэн Б . Азжаргалтай холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаажээ . Гэвч улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар шийдвэрийг хүчингүй болгож Б . Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон байна . Тухайн хэрэгт авилга , албан тушаалын ашиг сонирхлын зөрчил , үндэслэлгүй хөрөнгөжих 60 тэрбумын гэрээ шууд байгуулсан зэрэг ноцтой үйлдлүүд багтжээ . Энэ талаар дархан - уул аймгаас сонгогдсон УИХ - ын гишүүн Д . Батбаяр ‘’ 2023 , 2024 онд тус аймгийн худалдан авах ажиллагаанд шалгалт хийж үр дүнд нь 63 .8 тэрбум төгрөгийн зөрчил илэржээ. Худалдан авалтын төлөвлөлт , тендерийн зарлалт , гэрээ байгуулах шатанд хууль зөрчсөн байсан . Тиймээс дүнг АТГ , ИТХ - д хүргүүлсэн ’’ гэж мэдэгдсэн . Өөрөөр хэлбэл Б . Азжаргал өнгөрсөн хугацаанд хууль бус тендер , худалдан авалтын тогтолцоо бүрдүүлж , төрийн хяналтаас ‘’ дархлагдсан ’’ мэт ажиллаж ирсэн ч байж магад….

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХДАА ХОЁР ҮНДЭСЛЭЛИЙГ ДУРДСАН

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арван хоногийн дотор шийдвэр гаргана. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсан гэж үзэж, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. “ У г санал” гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал гэсэн утгатай. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо “Огцруулахгүй байхыг дэмжих үү?” гэсэн байдлаар санал хураасан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Хоёрдугаарт, пүрэв гарагийн УИХ-ын чуулганыг тасралтгүй үргэлжлүүлж, баасан гарагт уг асуудлыг шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Учир нь ажлын цаг дууссаны дараа хуралдааныг сунгах бол гишүүдийн олонхын саналаар шийдэх ёстой бөгөөд мөн хуралдаан ирц бүрдсэний дараа л хүчинтэйгээр эхэлсэнд тооцогддог. Гэвч эдгээр хоёр процесс аль аль нь биелээгүй тул баасан гарагийн хуралдаан хууль ёсны хүчинтэй биш нөхцөл үүсч байна. Эндээс үзэхэд, анхны үндэслэлээс илүүтэйгээр хоёр дахь нь илүү ноцтой зөрчил болсон гэж хэлж болох юм. Харин Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл, УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо оролцож байгаа бөгөөд бүх асуудал заавал байнгын хороогоор дамждаг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцсэн тул агуулгын хувьд Үндсэн хуулийн зөрчил үүсээгүй гэж тайлбарлах боломж ч бий. Гэхдээ хоёр дахь үндэслэлийн хувьд маргах боломж бараг үгүй. Үүнээс үзвэл, хэрэв баасан гарагийн хуралдааныг хүчинтэй гэж үзэж байгаа бол УИХ-ын даргын санал болгосноор Д.Амарбаясгаланг чөлөөлсөн шийдвэр ч мөн адил хүчинтэйд тооцогдоно. Гэвч Ерөнхийлөгчийн хориг зөвхөн Ерөнхий сайдын асуудалд тавигдсан нь анхаарал татаж байна. Хэрэв нэг ижил үндэслэл баримталбал, Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүний аль алиных нь асуудалд хориг тавих ёстой байв. Гэвч тэгсэнгүй. Үүний улмаас баасан гарагийн чуулганы хууль ёсны байдлыг хуульчид дахин шинээр судалж эхэлж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР 2025 ОН ГАРСААР НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ 6.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 оны III улирлын байдлаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна. Харин 2024 онд нийт дүнгээр нийслэлийн төсөвт 7.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь 2023 онтой харьцуулахад 263.7 хувиар илүү байсан юм. Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дараах хэлбэрээр орлого төвлөрүүлдэг. Түрээсийн орлого Ногдол ашгийн орлого Өмч хувьчлалын орлого Ангилагдаагүй бусад орлого Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буй. Түүнчлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд: “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Т.Нямдаваагийн эзэмшлийн 51 хувийн энгийн хувьцааг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан. БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 5 жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна. СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

1 ... 11 12 13 14 15 16 17 18 19 ... 371