НЭГҮҮН МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД МАЛАЙЗ УЛСААС 15 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН НЬ С.ШААРИЙБУУГИЙН ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ МАРТАГДАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ

С.Шаарийбуу Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан охиныхоо хэргийн үнэн зөвийг олохын тулд тасралтгүй тэмцэж ирсэн . Гурав хоногийн өмнө түүний охины амиа алдсан өдөр болоход нэг иргэн өөрийн цахим хуудастаа "Малайз Улсаас С.Шаарийбуу гуайд олгосон хохирлын мөнгийг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд асан Лу.Болд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар авлига хэлбэрээр авсан. Харин С.Шаарийбуу гуайд нэг ч төгрөг ирээгүй" гэж бичсэн нь олны анхаарлыг тат сан . Сү.Батболд 2011, 2012 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан гэ гддэг . Түүнийг тус улсаас их хэмжээний мөнгө авсан гэх шүүхийн тогтоол нь манай улсын ГХЯ, АТГ, ХЭҮК, ХЗДХ-ийн яаманд албан ёсоор ирсэн боловч холбогдох албаныхан аас мэддэг хүн огт байдаггүй . Сү.Батболд Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан нь Ш.Алтантуяагийн хэр эгт сөргөөр нөлөөлсөн гэж сошиалд шуурдаг . Лу.Болд сг адаад харилцааны сайд байхдаа буюу 2014 онд Малайз Улсад очихдоо "Хүний амийг хохироосон гэмт хэрэгт оролцсон хэнийг ч цаазын ялаар шийтгэхгүй байх нь зөв" гэж О У - ын хурал дээр албан ёсны мэдэгдэл хийж байсан гэдэг. Түүний тэрхүү мэдэгдэл дээр үндэслэн ОУ - ын томоохон сонин, хэвлэлүүдэд "Монгол Улс иргэнийхээ амийг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгтэнг цаазын ялаар шийтгэхгүй байх мэдэгдэл гаргалаа. Харин ч иргэнээ хамгаалах, харийн нутагт амиа алдсан хүмүүсийнхээ хэргийн араас явж, үнэн, зөвийг нь олох байтал цаазын ял оноож болохгүй гэдэг ямар сонин орон бэ” гэж шуугиж байв. 2014 онд гаргаж байсан дээрх мэдэгдэл нь Ш.Алтантуяагийн хэрэг замхарч, шүүх хурлууд нь удаа дараа хойшилж, захиалагч нь олдохгүй олон жил болж байгаад нөлөөлж ч байж болох юм . Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан нь Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүх хурал зарласан юм . Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз Улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогд он я риа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гар ж байсан . Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн ю зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. С.Шаарийбуу гуай давж заалдах шатны шүүх хуралд явахаасаа өмнө өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлж байв.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДРҮҮДИЙГ ЭЭЛЖ ДАРААЛЛАН АВЧ БАЙНА

Боловсролын яам багахан цалинтай багш нарыгаа авч хэлэлцдэггүйгээ сая жагсаалаар харууллаа . 2025 оны хичээлийн жил эхлэхэд модон ширээ сандлаасаа салаагүй анги танхим сурагчдыг угтсан . Багш нарын төлөөлөл хичээлийн жил эхэлхээс ч өмнө б оловсролын сайд п . наранбаярт цалингийн нэмэгдлээс гадна сурагчдын сурах орчны талаар хэлээд амжсан г этэл б оловсролын сайд П.Наранбаяр “Улс орны амьдрал хэцүү байхад юун та нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэх. Та нар хууль зөрчиж ажил хаявал боловсролын салбарын хувьд хар мөр үлдэнэ шүү” гэ ж тайлбар хийсэн . Боловсролын яам салбарынхаа багш, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулъя, цалин хангамжийг нь нэмэгдүүлье гээд өмнөөс нь гүйж байх ёстой. Гэвч Боловсролын сайд нь ч, Боловсролын яамныхан ч гар хумхиж, гэдийж суусаар асуудлыг жагсаал, цуглаан хүртэл нь хүндрүүлэв. Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн нутгаасаа авчирсан, сайдаас буутлаа хар бор ажлаа хариуцуулсан Ш.Энхтуул гэх мэргэжилтэн төсвийн тендерээр тэрбумын байранд амьдартлаа хөлжиж байна . 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар томилогдсон. Улмаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдоод удаагүй байхдаа төрөлх нутаг болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-т ажиллаж байсан Ш.Энхтуул гэх эмэгтэйг Улаанбаатар хотод дуудан Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтний албан тушаалд тавьсан. Ш.Энхтуул нь 2016, 2020 оны сонгуулиар Л.Энх-Амгалангийн штабт ажилласныхаа “шагнал”-д ийнхүү Ахлах мэргэжилтний албан тушаалд очсон гэгддэг. Сумын тамгын газарт ажиллаж байсан асан Ш.Энхтуулын хувьд Боловсролын яамны Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн болсон нь аз болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөвсгөлөөс авчирсан Ш.Энхтуул нь өдгөө 1.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцанд амьдардаг, 413 сая төгрөгийн Land Criuser 300, Ford Explorer гэх жийп хөлөглөдөг, дансандаа 174 сая төгрөгийн хадгаламжтай, Боловсролын яамныхаа газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн болжээ. Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Батсуурийн Баянбилэг нь “Хүслэнт бүтээмж” ХХК-ийг эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байдаг. “Хүслэнт бүтээмж” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт бүртгэлтэй, Мөрөн сумынхаа авто замын жижиг сажиг ажлуудыг гүйцэтгэдэг байсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй, замын нөхөөс тавьдаг төдийхөн байсан өнөөх “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 оноос авто замын тендерийн “акул”-уудын нэг болж томорсон. Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Засгийн газарт сайд байсан яг тэр хугацаанд “Хүслэнт бүтээмж” ХХК нь 25.5 болон 17.9 тэрбумын хоёр том тендер авсан юм. “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 онд Өмнөговь аймгийн Даланзадгад-Баяндалай-Ноён-Сэврэй-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын 25.5 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1.1 км авто зам тавих 1.2 тэрбум төгрөгийн тендер 2024 онд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын 17.9 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Хилэнтийн гүүр-Мөрөн чиглэлийн авто замын 1.3 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байгаа юм. Харин энэ онд буюу 2025 оны тавдугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зам тавих 12.6 тэрбум төгрөгийн гурван тендерт ганцаараа оролцоод, гурвууланд нь шалгарсан байна. Өөрөөр бол, “Хүслэнт бүтээмж” ХХК нь гурван тендерт өрсөлдөгчгүйгээр оролцоод, ганцхан өдрийн дотор 12.6 тэрбум төгрөгийн тендер “халаасласан” гэсэн үг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд 4.1 км зам тавих 6.2 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шинэ суурьшлын бүсэд 1.8 км зам тавих 2.7 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9, 10, 14-р багт 2.4 км зам тавих 3.6 тэрбум төгрөгийн тендерт тус тус нэг өдөр шалгарчээ. Нэгтгэвэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийнх нь сонгуульд ажиллаж асан Ш.Энхтуулыг Хөвсгөлөөс Улаанбаатар авчирч, Боловсролын яаманд Ахлах мэргэжилтэн болгосон нь удалгүй Ш.Энхтуулын Б.Баянбилэг нь авто замын том тендерүүдийг ээлж дарааллан авах болсон. Сүүлдээ Хөвсгөл аймгийн авто замын гурван тендерийг ганцхан өдрийн дотор зэрэг хамах хэмжээнд томоржээ. Иймд Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Б.Баянбилэгийн авсан тендерүүдэд Хөвсгөлөөс дөрөв сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нөлөө ихээхэн оролцоотой байж болзошгүй байгаа юм.

БОХХААБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.23/ хуралдаан 15 цаг 50 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд туссан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн гэв. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр болжээ. Түүнчлэн аймаг, нийслэлийн байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын эх үүсвэрээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах, хяналт тавих арга хэмжээнд зориулсан төсвийг нэмэгдүүлж, энэ хүрээнд орон нутагт хөрсний доройтол, цөлжилт, ан агнуур, ховордсон амьтад, ойн үржүүлэг, усны нөөц, байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалтын газрыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, иргэн аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих, урамшуулах, хяналт тавих, нэгдсэн сан бүрдүүлэх зэрэгт зарцуулахаар болсныг дурдав. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход чиглэсэн Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2026 онд олгохоор тооцоолж, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр болсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор 2026 оны төсвийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцлов. Тус Байнгын хороонд хамаарах салбар болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад 249.6 тэрбум төгрөг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 47.8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ц.Туваан, М.Мандхай, Ж.Батжаргал, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар говийн бүсийг усжуулах арга хэмжээнд хэчнээн төгрөгийн санхүүжилт тавьсныг тодруулахын зэрэгцээ Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Цагаандэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой Засгийн газрын 106 дугаар тогтоолын хэрэгжилт, болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өргөтгөх чиглэлээр салбарын яам анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд усжуулалтын асуудалд 347 сая төгрөг л тусгагдсан гэв. Мөн Азийн хөгжлийн банкнаас 51 сая ам.долларын санхүүжилтийг “ Нэг нуур, нэг сум - 333 нуур ” хөтөлбөрийн хүрээнд авахаар ажиллаж байна гээд салбарын яам улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх асуудалд анхаарал хандуулж, өмнө нь батлагдаагүй байсан асуудлуудыг энэ Засгийн газар урагшлуулж байгааг хариултдаа онцолсон. Түүнчлэн тэрбээр салбарын сайдаар томилогдсоноос хойш ус, хүлэмжийн хийн асуудалд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн төсөвт сүүний урамшуулалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөснийг дурдаад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх ногоо ургаагүй тэрхүү хугацаанд сүүний урамшууллыг нэмэгдүүлэх боломж буй эсэхийг тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн барааг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьсныг дурдаад өнөөдрийн байдлаар сүүний хангамж дотоодынхоо 60 хувьд хүрч, эл урамшуулалд төсөвлөгдсөн 13.9 тэрбум төгрөг багадаж байгааг онцлов. Мөн цаашид хүнсний ногооны ургац сайжирсантай холбоотойгоор зарим эх үүсвэрийг сүүний урамшуулалруу шилжүүлэх боломжтойг тэмдэглээд ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангах бүрэн бололцоотой хэмээн хариулж байлаа. Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нараас гаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь сүү, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир зэрэг урамшууллын татаас, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн хүүгийн дэмжлэгийг бууруулахтай холбоотой зармын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, Р.Эрдэнэбүрэн, Н.Наранбаатар нараас төслийн 2 дугаар хавсралтын УТ2606600085 төслийн кодтой “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ /Улсын хэмжээнд/, хэрэгжих хугацаа 2026-2026 он, төсөвт өртөг, санхүүжих дүн 40,000.0 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжих дүнг 9,000.0 сая төгрөгөөр бууруулж, “Онги-Цагаан бургастай төсөл, төслийн ТЭЗҮ, зураг төсөв, хэрэгжих хугацаа 2026-2028 он, төсөвт өртөг 44,490.0 сая төгрөг”, 2026 онд санхүүжих дүн 9,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн дээрх гишүүдээс Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийн багц дахь Эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт хөтөлбөрийн зардлыг 856.3 сая төгрөгөөр бууруулж, Говийг усжуулах судалгааны нэгжийн урсгал зардлыг мөн дүнгээр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай уг тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв. Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зорилго нь холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТЕГ-ААС ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН ХУДАЛДАН АВАХ ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН БАЙР, АВТОМАШИНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

ТЕГ-аас өнөөдөр буюу 2025.10.23-ний өдрийн үүрээр Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ. Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж. Мөрдлөгийн ажил нилээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч баривчилгаа үргэлжлэх бололтой. Эргэн сануулахад Оюутолгой компанийн Худалдан авалтын газарт тогтсон мафийн сүлжээ хэмээн хэд хэдэн цуврал нийтлэлүүд өмнө нь гарч байсан.

“НВЦ” ХХК-Д АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ЗЭЭЛ ОЛГООД, ТҮҮНДЭЭ ЯЛ СОНССОН ЭТГЭЭД ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР КОМПАНИ НЭЭЖ БАЙРЛУУЛАХДАА НВЦ ХХК-ИЙН ОХИН КОМПАНИ БОЛОХ “КОНСИТУС” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ БАРИЛГАД БАЙРЛАЖЭЭ !

Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нь “НВЦ” ХХК - д зээл олгосон хэргээр шүүгдэж, төрд ажиллах эрх ээ найман жилээр хасуулж, хоёр жилийн хорих ял, зургаан сая төгрөгөөр торгох ял сонссон. Тэгвэл Б.Чойжилжалбуугийн эхнэр Б.Гэрэлчимэг , Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын эхнэр Б.Долгион нар “Дол Жэ” ХХК-ийг хамтран эзэмшдэг ба тус байгууллага нь “Agro center” барилгын 10-н давхарт “Lotus Tang” гэх хятад ресторан , 11-р давхарт нь “Leven” гэх баар ажиллуулдаг. Б.Чойжилжалбуу Х.Батжаргал нарын эхнэрүүдийн “Lotus Tang” ресторан, “Leven” баар байрладаг “Аgro Center” барилга нь Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гэх гурвын хүний хамтран эзэмшдэг “Агро стейт” ХХК-ийн нэр дээр байдаг ба дээрх гурван иргэн болох Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гурав нь “НВЦ” ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК-ийг 2023 оноос эзэмшдэг болцгоо жээ !!! “НВЦ” ХХК-д албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгоод, түүндээ ял сонссон Б.Чойжилжалбуу нь өөрийн эхнэрээ найзынхаа эхнэртэй хамтатган компани нээж тэдний компани байрладаг барилгын эзэмшигчид нь НВЦ ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮХБААТАРЫН БАТБОЛДЫН АВЛИГААР ХУДАЛДАН АВСАН НЬЮ-ЙОРК ХОТ ДАХЬ ТАНСАГ ОРОН СУУЦУУДЫГ АНУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХУРААН АВАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

“Нэхэмжлэлд дурдсанаар, Ерөнхий сайд асан Батболд хууль бус ашиг олж, түүгээрээ АНУ-ын хуулийг зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Өнөөдрийн энэхүү ажиллагаа нь авлигач албан тушаалтнууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэргийн орлого нуун дарагдуулах хэрэгсэл болгон ашиглахыг тэвчихгүй гэдгийг харуулж байна,” гэж прокурор Пис мэдэгдэв. “Миний алба хаагчид хаана ч үйлдэгдсэн байсан төрийн авлигыг үл тэвчинэ.” “Нэхэмжлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн орны байгалийн баялгийг ашиглан хувьдаа ашиг олжээ. Тэр болон түүний гэр бүл энэ авлигын орлогоор АНУ-д 14 сая ам.долларын үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан,” гэж орлогч Ерөнхий прокурор Николь Аржентиери мэдэгдэв. “Эдгээр хөрөнгө одоо хураагдах боломжтой. Авлигачид анхаар: Эрүүгийн хэлтэс төрийн авлигын орлогыг буцаан олж авах, гэмт хэргийн ашгийг устгахын төлөө хатуу байр суурьтай хэвээр байна.” “Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд уул уурхайн гэрээнүүдээс хэдэн арван сая ам.доллар хулгайлан, түүнийг хуурамч компаниудаар дамжуулан угааж, гэр бүлийнхээ тансаг амьдралд — түүний дотор Манхэттэнд байр худалдан авахад ашигласан гэж үзэж байна. Түүний ийм үйлдэл нь шударга иргэдийн итгэлийг доромжилсон хэрэг юм,” гэж ФБР-ын Нью-Йорк дахь салбарын дарга Смит мэдэгдэв. “Өнөөдрийн үйлдэл нь АНУ-ын банкны системийг ашиглан хууль бус орлого нуун дарагдуулсан аливаа авлигын эсрэг бид хатуу арга хэмжээ авах болно гэдгийг баталж байна.”“Нэхэмжлэлд дурдсанаар, Ерөнхий сайд асан Батболд хууль бус ашиг олж, түүгээрээ АНУ-ын хуулийг зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Өнөөдрийн энэхүү ажиллагаа нь авлигач албан тушаалтнууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэргийн орлого нуун дарагдуулах хэрэгсэл болгон ашиглахыг тэвчихгүй гэдгийг харуулж байна,” гэж прокурор Пис мэдэгдэв. “Миний алба хаагчид хаана ч үйлдэгдсэн байсан төрийн авлигыг үл тэвчинэ.” “Нэхэмжлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн орны байгалийн баялгийг ашиглан хувьдаа ашиг олжээ. Тэр болон түүний гэр бүл энэ авлигын орлогоор АНУ-д 14 сая ам.долларын үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан,” гэж орлогч Ерөнхий прокурор Николь Аржентиери мэдэгдэв. “Эдгээр хөрөнгө одоо хураагдах боломжтой. Авлигачид анхаар: Эрүүгийн хэлтэс төрийн авлигын орлогыг буцаан олж авах, гэмт хэргийн ашгийг устгахын төлөө хатуу байр суурьтай хэвээр байна.” “Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд уул уурхайн гэрээнүүдээс хэдэн арван сая ам.доллар хулгайлан, түүнийг хуурамч компаниудаар дамжуулан угааж, гэр бүлийнхээ тансаг амьдралд — түүний дотор Манхэттэнд байр худалдан авахад ашигласан гэж үзэж байна. Түүний ийм үйлдэл нь шударга иргэдийн итгэлийг доромжилсон хэрэг юм,” гэж ФБР-ын Нью-Йорк дахь салбарын дарга Смит мэдэгдэв. “Өнөөдрийн үйлдэл нь АНУ-ын банкны системийг ашиглан хууль бус орлого нуун дарагдуулсан аливаа авлигын эсрэг бид хатуу арга хэмжээ авах болно гэдгийг баталж байна.” Нэхэмжлэлд дурдсанаар, Батболд Ерөнхий сайд байх үедээ “Catrison” нэртэй өөрийн хяналттай компаниар дамжуулан 68 сая ам.долларын үнэ бүхий уул уурхайн гэрээ байгуулжээ. Энэ компани нь өмнө нь ямар ч туршлагагүй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд түүний захирал нь хэл шинжлэлийн багш байсан аж. Гэрээнээс орсон олон сая ам.долларыг гадаад банкны данс руу шилжүүлж, дараа нь хуурамч компаниудаар дамжуулан угааж, эцэст нь Батболдын гэр бүлийн ашиг тусад, тухайлбал Нью-Йорк дахь орон сууц худалдан авахад ашигласан байна. Мөн Батболдын гэр бүл төрийн өмчит уул уурхайн гэрээнүүдийн мөнгийг хуурамч компаниудаар дамжуулан хувийн зорилгоор ашиглаж байсан нь тодорхойлогджээ. Туршлагагүй нэг компани 30 сая ам.долларын гэрээ авч, түүний орлогыг Батболдын том хүүгийн АНУ дахь хувийн данс руу шилжүүлсэн бөгөөд уг мөнгө нь автомашины төлбөр, аялал, интерьерийн дизайнер зэрэг хувийн хэрэгцээнд зориулагдсан байв. Энэхүү хэргийг АНУ-ын Зүүн Нью-Йоркийн тойргийн прокурорын газрын Бизнес ба Үнэт цаасны луйврын хэлтэс, Мөнгө угаах, Хөрөнгийг сэргээх хэлтсийн “Kleptocracy Asset Recovery Initiative” болон Банкны шударга байдлын ажлын хэсэг хамтран хариуцаж байна. Эх сурвалж:

ШҮҮХЭЭС ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГТ 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ, ХАРИН М.ТЭНГИСТ ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимог тулааны тамирчин Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноожээ. Прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар даргалан явуулав. Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төсөлд туссан тус Б айнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээ ний талаар танилцуулав. Удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулах аар тусгажээ. Сүүлийн жилүүдэд гамшиг ослын тоо эрс нэмэгдэж у лсын хэмжээнд 2025 он гарсаар 15 аймгийн 74 сум, нийслэлийн 3 дүүрэгт, нийт 219 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн. Мөн үер ус, ган зудын тохиолдол ихэссээр байна. Иймд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, тус албанд ажиллах хүний нөөцийн бодлогод хөшүүрэг, дэмжлэг болгох зорилгоор алба хаагчдад олгодог онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар нэмэгдүүлж 40 хувьд хүргэх , Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар Б ага Х урлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байна. Мөн Дэлхийн банкны аргачлалаар Монгол Улс 2024 оноос дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд орж, тус ассоциацийн донор орнуудад гишүүнээр элсэх нөхцөлийг хангаад байгаа бөгөөд донор орон болохтой холбоотойгоор Олон улсын хөгжлийн ассоциацид хандив хэлбэрээр 5.5 тэрбум төгрөгийг олгохоор тус тус 2026 оны төсвийн төсөлд тусгалаа хэмээн танилцуулав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлө жээ . “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1 . 712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэлээ . Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ . Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлө сөн хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа . Тухайлбал тус Б айнгын хороонд хамаарах салбарууд буюу Батлан хамгаалах салбарт 67.9 тэрбум төгрөг, Гадаад харилцааны салбарт 19.9 тэрбум төгрөг, Онцгой байдлын салбарт 39.3 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна . Улсын Их Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг 4 зорилт, шалгуур үзүүлэлттэйгээр баталсн ыг тэрбээр тодотгоод, Засгийн газрын зүгээс дунд хугацаанд стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх, 1 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах, дахин санхүүжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусга сныг онцлов . Түүнчлэн, 2026 онд Засгийн газрын өрийн үйлчилгээнд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байгаагаас үндсэн төлбөрт 2.6 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөгийг төлөхөөр бай гаа бөгөөд Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2025 онд 44.5 хувь, 2026 онд 43.7 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан хязгаарыг хангахаар байна гэлээ . Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Манай улс гурван жилийн өмнө Юнескогийн Ерөнхий ассамблейн хурлаар нүүдэлчдийн түүх, соёл иргэншлийн асуудлаар ном бичих асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Гэтэл ном бүтээх ажилд зарцуулах мөнгөө төсөвтөө суулгахгүй өдийг хүрэн замхрах тийшээ хандаж байтал Гадаад хэргийн сайд салбарын төсөвтөө суулган шийдэхээр боллоо гээд талархал илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ирэх оны төсвийг дагаж орж ирж байгаа хууль тогтоомжийн төсөлд валютын орлого, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын үнийн дүнтэй 3-5 удаагийн том арилжааг зохион байгуулснаар дэнчин болон эхний төлбөрийн орлого болох 250-350 тэрбум ам.долларыг Монгол Улсад татан төвлөрүүлнэ хэмээн тусгасан байна. Үүнийг ямар чиглэлд зарцуулах вэ. Бүтээн байгуулалтад уу, төсвийн зарлагын алдагдлаа нөхөхөд үү хэмээн тодруулав. Мөн тэрбээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажилд оролцох боломж гарах уу гэсэн асуулт тавив. Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль мөрдөгдөж эхлээд нэг жил 10 сарын хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас Мөрөн-Улиастай чиглэлийн зам барих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлах гэж байна. Энэ нь анх удаа түншлэлээр хэрэгжих гэж байгаа ажил. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зохицуулалт гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд хэлбэр, төрлөөс нь үл хамааран ижил үйлчилж байгаа. Аль нэгэнд нь давуу байдал олгох зохицуулалт байхгүй. Харин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хууль хоорондын уялдаа илүү сайн хангагдах юм гэсэн хариулт өгөв. Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, орд ашиглалтыг сайжруулах зорилгоор "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд нүүрснээс орж ирэх орлогыг өсгөх зорилгоор биржийн арилжаагаа нэмэгдүүлэх, шинээр орлогын эх үүсвэр бий болгоно гэж эрэлхийлж байгааг тодотгов. Тэрбээр манай улс нүүрсээ арилжаалах хугацаа 10 жилээс хэтрэхгүй гэж тооцож байгаагаа дурдаад, энэ хугацаанд нүүрсний экспортоо нэмэгдүүлж, нөөц ордуудаа эргэлтэд оруулан, Үндэсний баялгийнхаа санг арвижуулах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан хэмээлээ. Байнгын хорооны гишүүдээс ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэд хорооны дарга, гишүүд Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ны Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд өнөөдөр ( 2025.10.22 ) Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад Дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл нар оролцов. Уулзалтын эхэнд Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Н.Нарангэрэл, Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа нар салбарын болон коллежийн талаар танилцуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн болон Говийн бүс, Улаанбаатарын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бүсийн онцлогтой уялдуулан, төрөлжүүлж байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, ажиллангаа суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс танхимын болон ажлын байрны хосмог сургалтыг өргөжүүлэхэд Боловсролын яам түлхүү анхаарал хандуулж байна. Энэхүү хосмог сургалтыг хэрэгжүүлж буй сургуулиудын нэг нь Техник технологийн политехник коллеж юм. Техник технологийн их сургууль болж өргөжөөд байгаа тус коллеж мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистрын хөтөлбөр бүхий шаталсан сургалттай бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд санаачилгатай оролцохын зэрэгцээ АНУ-ын Төрийн департаментын Фулбрайтын эрдэмтэн, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багш, мэргэжлийн боловсрол сургалтын магистрын, Японы “Дадлагажигч оюутан”, БНХАУ-ын оюутан, багш солилцооны зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн дотоодын 360 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хосмог сургалтыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлтэй инженер, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрийг явуулдаг. Техник технологийн политехник коллеж Япон Улсын технологийн сургалтын Коосен хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхдагч сургуулиудын нэг бөгөөд мэдээллийн технологи, англи хэлний Pearson хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Барилгын мэргэжлийн жишиг сургууль болох зорилт тавьсан тус коллеж 2013 оноос хойш төрөлжсөн чиглэлээр Чадамжийн төвийг бий болгон хөгжүүлж буй бөгөөд ирээдүйд нэн хэрэгцээ, шаардлагатай барилга, дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл, мэдээлэл харилцаа, технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг 28 мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Түүнчлэн багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 22 сургуулийн 58 багшийг магистрын сургалтанд хамруулжээ. Тус коллеж эдүгээ 2775 суралцагчтай бөгөөд тэдний 23 нь хөгжлийн бэрхшээлтэй буюу ялгаатай хүүхдүүд юм. Ийм хүүхдүүдийг энгийн сурагчидтай хамт сургахыг дэмжиж буй хэдий ч хувьсах зардлыг ялгаатай байдалд тохируулан олгохгүй байгаа болон дотуур байрны хувьсах зардлыг хувийн өмчийн сургуульд өгөхгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүндрэл учруулж буйг Ц.Баярмаа захирал дурдсан юм. Мөн тэрбээр төрийн өмчийн сургуулийн багш нарт олгодог нийгмийн баталгааг хувийн өмчийн сургуулийн багш нарт ялгаагүй олгож, сайн багшийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг өгүүлэв. Техник технологийн политехник коллежид эдүгээ 127 багш, ажилтан ажиллаж байгаагийн 93 нь багш юм. Боловсролын салбарт тулгамдаж буй багшлах боловсон хүчний хомсдолтой байдал тус сургуульд ч байгаа гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нэмэхбаяр ярьж, Коосен Монгол сургуулийн төгсөгчдийн 60 хувийг Японы компаниуд аваад явчихаж байгаа болон сайтар бэлтгэгдсэн багш нар ч мөн гадаад улсууд руу явж буйд анхаарах цаг болсныг онцолсон юм. Дэд хорооны гишүүд коллежийн hybrid сургалтын танхим, багшийн хөгжлийн төв, мультимедиа төв, хоол үйлдвэрлэл, сантехник, цахилгааны дадлагын газрууд, номын сан, лекцийн танхим, спорт заал, автомашины, барилга, авто замын материал судлалын, цахилгааны, ус хангамжийн, механикийн лабораториуд болон сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуулийн сургалтын төлбөр хөтөлбөрүүдээсээ шалтгаалан 2.1-2.8 сая төгрөг бөгөөд үйлдвэрлэлийн дадлагын газрууд аж ахуйн тооцоотой ажиллаж, түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэргээр тодорхой хэмжээний орлого олдог байна. Мөн сургуулийн дотоод орчны тохижилт, тавилга хэрэгслийг оюутан, сурагчдынхаа оролцоотойгоор өөрсдийн хүч, нөөцөд тулгуурлан хийхийн зэрэгцээ цахилгааны лабораторийн туршилтын тоног төхөөрөмж зэрэг зарим сургалтын хэрэгслийг суралцагчид, магистрантуудынхаа зохион бүтээснээр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Улсын Их Хурлын гишүүд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар багш, удирдлагуудтай санал солилцож, сургуулийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, газрын асуудал, мөн хувийн сургуулийн багшлах боловсон хүчнийг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар анхаарал хандуулахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаан гишүүдийн 51.7 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Байнгын хороо шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулж, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргана. ” гэж заасны дагуу ажлын хэсэг байгуулахаар болсон гэлээ. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсэг байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслүүд болон дагасан хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулахаар дүгнэлтүүд нь уялддаггүйг тэмдэглээд иймд санал, дүгнэлтүүдийг нэгтгэх боломжтой эсэхийг тодруулж, хариулт авлаа. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Мөн Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Г.Ганбаатар, Ж.Баясгалан, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 10 11 12 13 14 15 16 17 18 ... 371