НЭГҮҮН МЭДЭЭ
С.ЭРДЭНЭБАТ: ЦАЛИН ХӨЛСИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат : - Төрийн албан хаагчдын цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэж байгаа гэж боловч үүнийг далимдуулж нэмэх үзэгдэл байна. Зарим барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Хил гааль, тээвэрлэлт, бэлтгэн нийлүүлэгч, жижиглэнгийн үнэ нэмэгдэж байгаа учраас өмнөх жилтэй харьцуулахад цалингийн 20 хувийг алдчихлаа. Асуудал хаана байгааг сүлжээ бүрд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна. Үндэслэлгүй үнээ нэмж байгаа компаниудын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, бойкотлох эрх ч бидэнд бий. Тиймээс цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай. Хил гаалийн асуудал цэгцэртэл хуулийн хүрээнд үүнийг шийдэх шаардлагатай байна. Үнэ барьж хуучин социализмын үе рүүгээ шилжих нь хэмээн зарим нь шүүмжилж байгаа ч энэ бол онцгой үе, тиймээс үнийг тогтоох, иргэдийн орлогыг нэмэх арга хэмжээ авах шаардлагатай. ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ыг буцаан олголтыг ч нэмэгдүүлэх саналыг бид дэвшүүлж байна. Засгийн газар нь тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ч өөр бусад зохицуулалтыг давхар авах ёстой. Мөн зээлийн асуудал бий. Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх хүсэлт тавьсан. Эрх мэдэлтэй нь жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авдаг, иргэд 15-17 хувийн хүүтэй зээл авч байна. Валютын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй. Бидний шаардлага бол улс төрийн шинжтэй зүйл биш МҮЭХ-ноос гаргаж буй эдийн засгийн тэмцэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. гэв

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ "МОНЭНКО" КОМПАНИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээллээ. Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд. Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хувиар өссөн зэрэг үзүүлэлтийг авч үзнэ үү" хэмээн тухайн мэдэгдэлдээ бичсэн байна.

"ХААН БАНК"-НД ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОЛОО

Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Тухайн эмэгтэй нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээсэн гэх бөгөөд гэрээслэлдээ: “ Хаан банканд 20 сая төгрөгийн зээлийн өртэй, зээлийг хамтдаа төлдөг байсан төрсөн ах дүү хоёр нь нас барсан. Үлдсэн ганц дүү нь сэтгэцийн өөрчлөлттэй. Тийм учраас цаашид амьдрах хүсэл алга” гэсэн утгатай зүйлийг гар утсандаа бичлэгээр үлдээгээд амь насаа хохироосон байжээ.

ТОМИЛОГДООД УДААГҮЙ ХИЛИЙН ЦЭРГИЙН АХЛАГЧ АМИА ХОРЛОЖЭЭ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлах цолтой залуу амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Амиа алдсан алба хаагч тухайн ангид томилогдоод удаагүй бөгөөд Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байжээ.

1 ... 286 287 288 289 290 291 292 293 294 ... 373