НАЙЗЫНХАА ХҮҮХДИЙГ ХУУРЧ АВЧ ЯВСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагад иржээ.Шалгалтаар 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь хүүхдийн гэрт ирж “хамт тоглоомын талбайд тоглоё,” хэмээн худал хэлж авч явсныг тогтоожээ.Маргааш нь буюу  2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос тус эмэгтэйг  баривчлан хүүхдийг 18 цагийн үед ар гэрт нь хүлээлгэн өгчээ.Одоогоор гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна. Охин тухайн үед  гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд ээжийнх нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.