КОРОНАВИРУСНИЙ ЗАРИМ ШИНЖ ТЭМДЭГ НЬ ЧОНОН ХӨРВӨСТЭЙ ТӨСТЭЙ АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ҮҮСДЭГ

Коронавирусний шинж тэмдгийг судлах “ZOE COVID” аппликэйшн зохион бүтээсэн Их Британийн эмч нар коронавирусний “омикрон” халдварын үед арьсан дээр илэрдэг шинж тэмдгийг тодорхойлсон байна. Зарим шинж тэмдэг нь урт хугацаанд ажиглагддаг хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Тухайлбал, “омикрон” халдварын үед “ковидын хуруу” гэж нэрлэгдсэн шинж тэмдэг илэрдэг нь гар, хөлийн хуруунууд улайх, хөхрөх ба зарим тохиолдолд тууралт гардаг байна. Ийм шинж тэмдэг зөвхөн “омикрон” төдийгүй коронавирусний бусад хувилбарын халдварын үед мөн ажиглагддаг байна.

Түүнчлэн, “омикрон” халдварын үед уруул хагарах, үрэвсэх, арьс хуурайших, ялангуяа хүзүү, цээж орчим экземийн адил арьс улайж, загатнах зэрэг арьс хуурайших шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд. Ингэхдээ энэ зовуурь нь халдварын үед болон эдгэрсний дараа илэрдэг ба удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэж эмч нар тодруулжээ. Үүнээс гадна “омикрон”-ы үед чонон хөрвөстэй төстэй арьсан дээр тууралт гарах, хөлдөлтийн дараах шинж тэмдэгтэй төстэй хөх ягаан, улаан өнгөтэй, хөндүүр толбо үүсэх тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.