КОВИДЫН НИЙТ ТАРХАЛТЫН 90 ХУВИЙГ ОМИКРОН ХУВИЛБАР ЭЗЭЛЖ БАЙНА

ХӨСҮТ-өөс Корона вирусын нөхцөл , хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, тандалт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


Мэдээллийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр омикрон хувилбартай холбоотой эмнэлзүйн илрэл болоод эмнэлзүйн байдлын талаар: Улсын хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэлзүйн байдлыг харахад 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 орчим хувь нь  хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн ангиллаар эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 395 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 30 гаруй хувь нь нэн хүнд гэсэн эмнэлзүйн ангиллаар эмчлэгдэж байгаа. Өмнөх жилийн алфа, делта хувилбартай харьцуулбал омикрон хувилбар нь суурь өвчний хүндрэлийн улмаас хүнд, нэн хүнд ангилалд орно.

Хүнд, нэн хүнд ангиллаар эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлт бүлгийн хүмүүс буюу хавсарсан өвчтэй, зүрх судасны ээнэгшил алдагдсан, уушгины архаг үрэвсэлтэй, хавдартай, хууч өвчтэй, харвалтын дараах нөхцөлд байгаа, чихрийн шижинтэй, таргалалттай хүмүүс ихэнх хувийг эзэлж байгаа аж.

Эмнэлзүйд илэрч байгаа нийтлэг шинжийн хувьд амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдэг давамгай илэрч байна. Үүнд:

  1. Хуурай ханиалгах
  2. Хоолой хөндүүрлэх
  3. Хоолой сэрвэгнэх
  4. Хамар битүүрэх
  5. Халуурах гэсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрч байгаа.

Омикрон хувилбарын хувьд шууд уушгины хатгаа болж, зохиомол амьсгалын аппаратад орох байдал нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь эмчилгээний явцад ажиглагдаж байна.

ХӨСҮТ өнгөрсөн оны альфа, дельта хувилбарын дэгдэлтийн үед 400 дээш ор дэлгэж эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Одоо ч мөн эд ачааллын үед ирсэн байна. Манай эмнэлгийн хувьд улсын дунджаас 2-5 дахин ачаалалтай ажиллаж байгаа.

Мөн ЭМЯ дэргэдэх ор зохицуулагийн багийн эрэмбэлэн ангиллаар манайд ирж байгаа өвчтөний 90 хувь нь хүндэвтэр, нэн хүнд хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 22% хүүхэд. Хүүхэд  дотроо 0-11 насны вакцинд хамруулж чадаагүй хүүхдүүдийн өвчлөл 73 хувьтай байгаа бөгөөд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж олон нийтийн уулзалт, цугларалтаас татгалзаж вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хүсмээр байна хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.