Ц.МӨНХЦЭЦЭГИЙН ЭЭЛЖИТ ЭЛИЙРЭЛ ИЙНХҮҮ ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААХ ХЭРЭГТЭЙ Л ГЭНЭ

Парламентэд сонгогдсон эмэгтэй гишүүд хэл амны бай болох нь олонтаа.  Үйл хөдлөл, үг яриа тэрч байтугай өмссөн хувцас, эдлэж хэрэглэж байгаа зүйлс нь хүртэл асуудал дагуулна.Заримдаа хэлж ярьж сэтгэж байгаа нь хүүхэд багачуудын доог болох нь энүүхэнд.Тэтгэвэр дэмжлэгээ ч ялгахгүй сууж байгаа хүмүүсээс юу ч найдаж хүлээх вэ дээ.Цар тахлын эхлээд удаагүй байхад  Ц.Мөнхцэцэг гэж УИХ-ын гишүүдийн цахим хуралдааны үеэр виртуал профайл тавьж байгаад "баригдаж" хэсэгтээ л олныг шуугиулаад авсан.  

Сошиалд элдэв янзын юм постлож нэлээд идэвхтэй байдаг тэрээр энэ удаа  ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараахыг хуульчлах ёстой гэсэн байх юм. Учир нь Шинэ Зеланд, Шотланд зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг аж.  Ариун цэврийн хэрэгсэл авч чадахгүйгээс болж охид хичээл сургуульдаа явахгүйд хүрдэг тул хүний эрхийн зөрчил гэж үзэн ийнхүү хуульчилжээ. 

Манай хүн үүнийг Монголд мөн хэрэгжүүлэх хэрэгтэй л гэнэ. Урдах асуудлаа шийдэж чадахгүй байж элдэв янзын юм сэтгэж суух юмдаа.Хийвэл хийсэн шиг хийдэггүй оромдоод орхидог байж иймэрхүү юм сэдэж яанам бээ.Сайн хуулбарлаж чадахгүйгээс хойш энэ мэт ажил дэмий байхоо Ц.Мөнхцэцэг минь.  Ингэж байхынхаа оронд охидод эрүүл мэнд, нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн ариун цэврийн боловсролыг бага, дунд ангиас нь зааж сургах талаар яривал арай амьдралд ойр баймаар. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.