ИХ ХУРАЛД ЗАЛАРВАЛ “САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-НД ХҮРДЭГ АЖ

            Өнөөгийн Монголд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүссэн хэнбугай ч улсын их хуралд заларвал асуудал шийдэгдэхээр байгааг та бид төвөггүй харж буй. 

Эсвэл та хэн ч байсан , хичнээн хөрөнгө чинээтэй байсан ч нам дагасан бүлэглэлийн гар хөл болж байж л тэднээс санхүүжилт авч тойргоо услах боломж бүрддэг. 

Тойргийн сонгогчиддоо баяр бүрээр бэлэг сэлт барихаас өгсүүлээд боов боорцог , гурил будаахан тарааж болно эсвэл бусдын жишгээр бэлэн мөнгө мобайлдчихдаг ч байж болно.

Зарим жижиг сажиг уралдаан тэмцээн , тэмдэглэлт баяр ёслолд зарцуулсан мөнгөн дүнгээ та эргүүлэн хэд нугалж төвөггүйхэн олох боломжтой.Учир нь  улсын их хуралд заларсан тохиолдолд улсаас ЖДҮ зээл , тендер концесс зэргээс зээл нэрээр халхавчилж хөрөнгө оруулалтаа татах боломжтойг хөгжлийн банкыг тоносон жишээ ч нотолж буй.

Их хуралд заларсан эрхмүүд хууль санаачилж батлуулах , нийгэм эдийн засагт нөлөөлөхүйц шийдэл шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд түүний оронд санхүүгийн эрх чөлөөнд хүрч , үндэслэлгүйгээр баяжигсадын эгнээг тэлэх , төрөөс тэрбумтан төрж болдгийг биеэр нотлох боломж нөхцлийг бүрдүүлж болохуйц боломжтой болдог бололтой.  

Бид энэ дүр зураг , энэ дүрслэл , энэ боловсон дээрмийг таслан зогсоохын тулд , бид энэ нийгмийн бусармаг тогтолцоог халахын тулд тоглоомын дүрмээ өөрчлөх шаардлагатай. Учир нь улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ бусармаг тогтолцооноос хэзээ ч ангижрахгүй. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.