БАНКНЫ ЗАХИРЛЫН ГЭРИЙН ЦОНХООР ЭМЭГТЭЙ ХҮН УНАЖ АМИА АЛДСАН УУ?

Монголын нэгэн томоохон банкны захирлын гэрийн цонхоор эмэгтэй хүн унаж, нас барсан гэх мэдээлэл өнгөрөгч өдөр сошиалаар нэлээдгүй цацагдсан. 

Цагдаагийн албанаас энэ талаар мэдээлэхдээ:

“Хан-Уул дүүргийн II хороонд өчигдөр 14 настай эмэгтэй хүүхэд цонхоор унаж, амиа алдсан. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаантай асуудлаас болсон байж болзошгүй. Талийгаачийн ар гэрийнхэн болон талийгаач ямар нэгэн банктай хамааралгүй. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн мэдэгдсэн аж

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.