ГЭР БҮЛИЙН МАРГААНААС ҮҮДЭН ӨӨРИЙГӨӨ БУУДАН ХӨНӨӨЖЭЭ

Өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 2-ний өдөр Говь-Алтай аймагт эрэгтэй хүн өөрийгөө буудаж, амь насаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймагт оршин суух хаягтай 27 настай эрэгтэй Д-гийн цогцос, ногооны талбайн орчмоос олдсон байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач нь улсын бүртгэлгүй галт зэвсгээр өөрийнхөө толгойн тус газартаа нэг даа буудаж амиа егүүтгэсэн байж болзошгүй байна. Талийгаач амиа алдахаасаа өмнө ТОЗ-8 маркийн галт зэвсгийг авч, мотоциклоо унан гэрээсээ явсан гэх мэдээлэл байна. Мөн талийгаач гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.