ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

Түүхий эдийн үнэ өссөн тул шатахуун импортлогчид үнээ нэмэхэд хүрчээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны жишиг үнийг тогтоогч WTI, Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өс
сөн. Манай улс ОХУ-аас шатахуунаа импортолдог. Иймд  зах зээл дээрх үнийн жишгийг дагаж импортлох үнэ ч нэмэгдэнэ.

Дэлхийн зах зээлд өнгөрсөн намар мөн л үнэ  нэмэгдсэн боловч манай улсын засгийн газраас 30 тэрбумын алдагдал хүлээж үнийг хүчээр барьж байсан удаатай. Дэлхийн жишгээр манайх ч мөн адил шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа. Өндөр үнээр нэмж, иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд хамгийн боломжит байдлаар 50 төгрөг хэмээн тооцоолоод байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.