ОРОСУУД ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫГ УДАА ДАРАА САНУУЛЖ БАЙХАД ЭРХ БАРИГЧИД ҮЛ ОЙШООЖЭЭ

Сүүлийн хэдэн өдөр монголчууд бид шатахууны хомсдолтой нүүр тулаад буй. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын бензиний нөөц ямар байгаа талаар мэдээлэл хийж, “АИ-92 шатахуун 21 хоног,дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа хомсдол үүсээгүй гэдгийг хэлж байв. Өнгөрсөн долоо хоногоос хэд хэдэн ШТС-ууд АИ-92 бензин зарахгүй байсан нь нөөц тасарсан учраас зарим байршлуудад алдагдсан.


Түүнээс нөөц тасарсан зүйл байхгүй гэсэн юм. Шатахуун түгээх станцуудын одоогийн зарж байгаа үнэ нь алдагдал ч байхгүй ашиг ч байхгүй яг балансаа бариад ажиллаж байгааг нэмж хэлж байв.

Гэтэл өчигдөр нийслэлийн ихэнх шатахуун түгээгүүрийн газрууд АИ92 байтугай АИ95 шатахуун ч үгүй болсон байлаа. Энэ түүх одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2011 онд “нүүр тулж” байв. Яг л өнөөдрийнх шиг Оросууд шатахууны нийлүүлэлтээ зогсооход тухайн үеийн Зам тээвэр, ашигт малтмалын сайд Д.Зоригт Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсан түүхтэй.

Гэтэл Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, салбарын сайд Ёндон нар өнөөдөр чихгүй юм шиг дүлий дүмбэ царайлсаар байна.

Эрх сурвалжийн мэдээллээр, Монгол Улсын Засгийн газарт өнгөрсөн тавдугаар сард шатахуун нийлүүлэгч Роснефть “Бензин нийлүүлэлт тасалдана шүү” гэдгийг сануулж хэд хэдэн албан бичгийг ирүүлсэн ч эрх баригчид юу ч хийгээгүй аж. Тэр бүү хэл, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ямар ч хариу өгөөгүй төдийгүй “ТӨСӨВ АЛГА” хэмээн “томорсон” сурагтай. Үүнийг сонссон, шатахуун импортлогч хэдэн компани аргаа бараад “Танай төлөөлөгчдийн зардлыг даая” гэсэн нь дэндүү аргаа барсан хэрэг байжээ.

Түүнчлэн, МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн томилуулсан Газрын тосны газрын дарга Эрдэнэбаяр  Би ийм хүнд нөхцөлд Роснефтьтэй гэрээ хэлэлцээ хийж чадахгүй гэж хэлээд шууд зугатсан сурагтай. Ийм дорой Засгийн газар, ийм сулаас сул Ерөнхий сайд, ийм арчаагүй төрийн албан хаагчтай байх гэж…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.