НЭГҮҮН МЭДЭЭ
ХАРАМСАЛТАЙ НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ НЭМЭГДСЭЭР Л !

Гэр бүлийн хүчирхийллийн 162 дуудлага нэг өдөрт бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй байгааг харуулсаар байна. Цагдаагийн байгууллагын 102 утсанд гэр бүлийн хүчирхийллийн өдөрт бүртгэгдэх дуудлага 100-аас буурахгүй, өдөр бүр энэ тоо нэмэгдэж байгаа нь хүчирхийлэл гаарч байгаагийн илрэл болж байна. Үүний улмаас ч сүүлийн үед харамсалтай хэргүүд ар араасаа гарах боллоо. Тиймээс хүн бүр хүчирхийллийн шинж чанартай үйлдэл сонсож, харсан бол чимээгүй байлгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсэж байна. Ингэснээр иргэн та ямар нэгэн байдлаар хүчирхийллийн золиос болж магадгүй хэргийг таслан зогсоож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДОЖ БАЙЖ 5-12 ЖИЛИЙН ЯЛ АВНА !

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өрийн найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болох юм. Өнөөдрийн байдлаар Улсын начин Э.Энхбат 8-9 сарын хугацаанд амьдралын төлөө тэмцсээр байгаа нь хүнд гэмтэл учруулсан нь тодорхой харагдаж байгаа. Ийнхүү хэрэг нь ил байхад түүнд өнөөг хүртэл ял оноохгүй байгааг хардах иргэд ч олон байна. Тиймээс ч түүний гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийг хүлээх л үлдлээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ "ХАН-УУЛ ЛИГ" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортод дуртай болгох, спортоор дамжуулж бие бялдрын болон оюун санааны хөгжил олгох зорилготой Хан-Уул Лиг тэмцээн амжилттай зохиогдлоо. Тэмцээн нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, 21 хорооны нийт 25 баг тамирчид оролцсон юм. Харин өчигдөр шилдэг дөрвөн баг өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Хүрэл медаль - 8-р хорооны баг тамирчид Мөнгөн медаль - 16-р хорооны баг тамирчид Алтан медаль - 2-р хорооны баг тамирчид шалгарсан бол Шилдэг тоглогчоор Б.Энх-Амар Шилдэг дасгалжуулагчаар У.Гэрэлт-Од нар шалгарч бусдыгаа манлайллаа. Хан-Уул Лигийн анхны аваргаар 2-р хорооны баг тамирчид шалгарч анхны алтан цомын эзэн боллоо.Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

9 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН "Х" ХОЙД ЭЦЭГТЭЙ ХҮЧИНДҮҮЛДЭГ НЬ ТОГТООГДЖЭЭ

БГД -ийн 6-р Бичил хороолол дахь орон сууцны 9 давхрын дээврээс хоёр охин, нэг эрэгтэй амиа хорлох оролдлого хийж, 13 настай Х болон 21 настай Ц нар унасан юм. Унасан хүүхдүүдийг Яаралтай түргэн тусламжийн машин авч явсан бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэх явцдаа буюу 2021.12.18-ны 20:00 цагт өндрөөс унасан 13 настай Х нас баржээ. Тухайн 13 настай охидууд нэг ангийнхан байсан бөгөөд 21 настай Ц-тэй нэг нь дотно харилцаатай байсан гэнэ. Мөн нэг 13 настай охин нь хойд эцэгтэй хүчиндүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. ЦЕГ -ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү : Өнөөдөр 16:08 минутад цагдаагийн байгууллагад байрны дээвэр дээр 3-н хүн хөлөө унжуулаад суугаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага хэргийн газарт очиж ажилласан. Ажиллах явцад уг иргэд 13 настай Ч, 13 настай Х гэх хоёр эмэгтэй хүүхэд, 21 настай Ц гэх хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэдтэй ярилцлага хийсэн. Ярилцлагын үр дүнд 13 настай Ч байшин дээрээс үсрэх үйлдлээсээ татгалзаж, Ч байшингийн ирмэг дээрээс буусан. Харин энэ үед 13 настай Х байшингаас унасан араас нь 21 настай Ц унасан. Тухайн хоёр иргэн онцгой байдлын аврагчдын аврах дэрэн дээр унасан. Ингээд унасан хоёр иргэнийг яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн. Өндрөөс унасан 21 настай Ц-гийн биеийн байдал одоогоор хэвийн гэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. Харин 13 настай Х-гийн хувьд сэхээн амьдрах тасагт эмчлэгдэж байгаад харамсалтайгаар амьсгал хураасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад эрүүлээд байна. Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг хийгдэж байна. Харамсалтайгаар амь насаа алдсан хүүхдийн хувьд гэрээсээ гараад алга боллоо гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад гэр бүлийнхэн зүгээс 11 сард өгсөн байна. Иймд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад амиа алдсан охин хойд эцэгтэй хүчиндүүлдэг болох нь цагдаагийн байгууллагад тогтоогдсон. Тиймээс 11 сарын 15-нд тухайн охины хойд эцгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа дуусаад тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорт хүргүүлсэн байна. Тухайн үед охины сэтгэцийг шүүх шинжилгээний үндэсний төвд үзүүлэхэд сэтгэц хэвийн гэж хариу гарсан. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалах байранд авах хүсэлт гаргасан ч охины ээж хүүхдээ хамгаалах байранд өгөх шаардлагагүй гээд өөр дээрээ авч үлджээ. Тэгвэл нөгөө 13 настай охины хувьд 21 настай Ц-тэй дотно харилцаатай байсан гэнэ. Энэ талаар 13 настай Ч-гийн ар гэрээс цагдаагийн байгууллагад манай охин бусадтай бэлгийн харилцаанд орсон байна гэх гомдол гаргасан байна. Иймд гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгахад хамт байсан 21 настай Ц-тэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа хийгдэж байжээ. Харин тухайн 13 настай Ч-гийн хувьд 21 настай Ц намайг хүчиндээгүй. Бид нэг нэгэндээ хайртай цагдаад шалгуулахгүй гэх утгатай зүйлийг ярьсан байна.

ЗАМЫН-ҮҮДЭД ИРГЭДИЙГ ХОХИРООСОН АСУУДАЛД ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ОРОЛЦОО БАЙСАН УУ

Дорноговь аймгийн Замын-үүд суманд төмөр замын ажилчдын байр барина хэмээн нэг өрхөөс 15 орчим сая төгрөг авсан хэрэг 7-н жилийн турш барилгын карказ төмөртэйгээ хамт царцаастай байна. Иргэдийг залилж хохироосон асуудалд өнөөгийн ЗТХ-ийн сайдын нэр ч дурьдагдаж байгаа аж.

ХОТЫН ХАМГИЙН ЦЭВЭРХЭН ДҮҮРЭГ БОЛОХ “ХАН-УУЛ ДҮҮРЭГ” ХОГ ТЭЭВРЭЭ ЦОО ШИНЭ АВТОМАШИНУУДААР ГҮЙЦЭТГЭНЭ

Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажил эхэлжээ. Тус ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз / КО456 / маркийн 4 автомашины түлхүүрийг гардуулан өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөөд байгаа. Учир нь сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашинуудын ихэнх нь ашиглалтын хугацаа нь дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байжээ. Тэгвэл ийнхүү нийслэлийн хамгийн цэвэр эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашинаар парк шинэчлэлт хийсэн бол ирэх онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгөхөөр болжээ.

Э.ЭНХБАТ НАЧИН НАС БАРААГҮЙ БӨГӨӨД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

Улсын начин Э.Энхбат Олимпын аварга, өөрийн найз Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтэж БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлж буй. Түүнийг өнөөдөр Монгол улсад авчран эмчлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Түүнийг нас барсан гэх мэдээлэл ч гарах боллоо. Энэ асуудалд түүний өмгөөлөгч О.Санчирбал ЗАЛРУУЛГА хийлээ. Тэрээр: Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

СУУДАЛ ТАВЬЖ ӨГСӨНГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР АВТОБУСАНД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ РҮҮ ХУТГА БАРЬЖ ТАНХАЙРАХ !

Нийслэл Улаанбатар хотын иргэд нь нийтийн тээвэр буюу Автобусандаа багтаж шингэх зайгүй зэрэг олон ч асуудал дагуулдаг. Саяхан цахим сүлжээгээр автобусан дотор жирэмсэн эмэгтэй рүү орилж, хутга барин дайрч, сүрдүүлж буй бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Хамгийн харамсалтай нь Зарим Монгол залуус Архинд толгойгоо мэдүүлэн балмад аашлах явдал газар авсаар л.

1 ... 283 284 285 286 287 288 289 290 291 ... 317