Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2021 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Түвшинбаярыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  цагдан хорьсон.

Өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үндэслэлээр түүний цагдан хорих хугацааг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нэг сараар сунгасан. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Н.Түвшинбаярын хорих хугацаа дуусаж байгаа тул үргэлжлүүлэн сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал  эхэллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.