ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУД АВТО БЕНЗИНИЙ ҮНЭЭ ДАХИН НЭМЛЭЭ

Шатахуун импортлогч компаниуд авто бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй болов.

Монголбанкнаас экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг дэмжих зорилгоор репо санхүүжилт олгож эхэлсэн. Энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор өнгөрсөн онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Төв банк  УУХҮЯ-нд шатахууны үнийг тогтвортой байлгах шаардлага тавьсан ч биелсэнгүй. 

Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон.  

Импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй бол шатахууны хомстол үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.