Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН ТОМИЛГОО ЦАГДАА НАРТ “ГАЙ Л БОЛОВ”

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолоор "Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл"-ийн дэргэдэх Иргэний олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ.

Тус олон нийтийн зөвлөл нь долоон гишүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллагаас хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарч ажиллах, иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой. 

Тэгвэл НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нь нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлийн даргаар ажилладаг учраас тэрээр НИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцүүлж, баталсан байна. Түүний баталсанаар олон нийтийн зөвлөлд :

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх асан н.Биндэръяа гэх залуу

Ийгл телевизийн сэтгүүлч Ж.Төгсжаргал

Сэтгүүлч Г.Гэрэл

Мисс Д.Долгион

“Эра” загварын төвийн захирал, загвар өмсөгч, мисс Д.Эрдэнэтуяа

Эдийн засагч н.Дөлгөөн

Уул, уурхайн инженер н.Жаргалсайхан нар багтжээ.

Дээрх хүмүүсийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвөөс цалинжуулж байгаа. Уг ажилд жилд 1.2-1.5 тэрбум төгрөг төсөвлөдөг.Гэтэл тус зөвлөлийн долоон гишүүн нь хуулийн мэдлэг, мэдээлэл нимгэн , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байгаагүй хэрнээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож төвөг, чирэгдэл учруулж эхэлжээ.Эх сурвалжийн мэдээллээр дээрх гишүүд нь цагдаа нарыг юу хийж байна , ажлаа хянуул гэх зэргээр загнах болсон нь  мэргэжлийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж эхэлжээ.

Дашрамд мэдээлэхэд дээрх гишүүд нь бүгд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай хамааралтай гэх мэдээлэл ч бий.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.