9-13 НАСНЫ ОХИДОД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТУН ТУС БҮРИЙГ НЬ 20000 ТӨГРӨГӨӨР ХИЙНЭ

Умайн хүзүүний хавдар үүсгэдэг хүний папиллома вирусний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амыг вакцинжуулж байна.

Умайн хүзүүний хавдрын эсрэг хэд хэдэн вакцин байдгийн нэг нь хүний папиллома вирусний эсрэг вакцин юм. Уг вакциныг 9-13 насны охидод ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ. ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд тун тус бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. 

I тун хийлгэснээс хойш 2 сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа III тунг хийлгэх юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.