АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ ХУУЛЬЧЛАХ ХҮРТЭЛХ ХЭМЖЭЭНД АВААЧСАН Ц.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНД ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА ВЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус асуудал нийгэмд нэлээдгүй маргаан дагуулж, нэг хэсэг нь хүний эрхийн наад захын хэрэгцээ шүү дээ гэж  байхад нөгөө тал нь охидын ариун цэврийн хэрэгслийг төр даах юм гэнэ, хийх ажлаа олж ядсан юм хэмээн эрс буруушаав.

Тэгвэл сургуулийн орчинд охидын ариун цэврийн хэрэглэлийг төрөөс бодлогоор зохицуулж үнэ төлбөргүйгээр тараах хуультай болохдоо тулахад татвар төлөгчдийн даатгалын мөнгөөр тус ажлыг хийнэ. Монгол улсын хэмжээнд 10-18 насны 220 мянга гаруй  охид байна. Тэгвэл сард нэг удаа ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгоход 10 мянган төгрөгөөр тооцвол улсын төсвөөс ганцхан сард л гэхэд 2 тэрбум 200 сая төгрөг төсөвлөх шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ.

Харин нэгэн багш цахим орчинд ангийн "Хүүхдүүдээсээ 3000 төгрөг хурааж аваад, 2 төрлийн ариун цэврийн хэрэгсэл, хурууны лент зэргийг аваад шүүгээндээ хийчихдэг. Хэрэгтэй нь авч, боломжтой үедээ нөхөж хийдэг. Хэнд ч хичээл таслах гэх мэт асуудал гараагүй" хэмээн бичсэн байв. Энэ бол бас нэгэн шийдэл мөн. 

Өөр талаас нь хараад үзвэл хэтэрхий халамжийн бодлого руу чиглээд байх шиг. Хувь хүний өөрийн зохион байгуулалт, эцэг эхийн хараа хяналт, өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг тэр бүр төр хариуцаад явна гэдэг нэг бодлын хэтэрхий туйлширсан асуудал юм. 

Дашрамд мэдээлэхэд УИХ-ын гишүүн хууль санаачлан батлуулснаар 20-30 сая төгрөг авдаг нь ариун цэврийн хэрэглэлийг хуульчлах хүртэл хэмжээнд аваачсан байж болзошгүй гэж олон нийт ч хардаж эхлэх болжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.