БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНД ЭЗЭНГҮЙ НИСДЭГ ТЭРЭГ ОЛДЖЭЭ

Манайхан нэг үеэ бодвол эх орныхоо байгалийн сайханг үзэж хөдөө орон нутгаар гэр бүл,хамаатан садан, найз нөхдөөрөө аялах нь ихэссэн.

Гэсэн хэдий ч барьсан утас, унасан унаагаараа уралдах нь энүүхэнд.Тэр ч бүү нисдэг тэрэг хөлөглөн  Бурхан Халдун, Шилийн богдыг зорих аж. Бурхан Халдуныг зорин очсон хэсэг  эрчүүд энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр утаа хаясан байдалтай эзэнгүй орхисон нисдэг тэрэг байхыг олжээ. Ямар учраас ийнхүү саатсаныг мэдэхгүй ч хөдөө хээр хол замд явахдаа иргэд маань техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж явахыг анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.