НЭГҮҮН МЭДЭЭ
ЗӨӨВЧ –ОВОО УРАНЫГ ОЛБОРЛОЖ ЭХЭЛСНЭЭР МАНАЙ УЛС ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛЖ БАЙГАА ЮМ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд манай улсыг дэлхийн эрчим хүчний салбарт тодотгох томоохон төсөл эхлээд хагас жил болж байна. Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит "Мон-Атом" компани Францын "Орано майнинг" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани өнгөрсөн долдугаар сард эхлүүлээд байна. Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж чухам юу вэ? Хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байгаа аж. Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна. Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталгаажуулах юм. Энэ хугацаанд 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолох аж. Нэг сайхан тал нь энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ. Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийнэ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна. Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. 1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулж, 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм. Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж. Ураны хор аюул байгаа юу? 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд үндэслэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан : "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй. Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” хэмээв. Мөн усны судалгаанд Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан ба газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ. Уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн,малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлэхэд мөн л хэвийн түвшинд байсан. Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа юм. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм.манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал.Хэтийн зургаар харвал төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам нэмэгдэх нь гарцаагүй.

“КАПИТАЛ” БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД ЧУХАМ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Хөгжлийн банк дампуурлын ирмэгээс мултарсан нь чанаргүй зээлдэгчдийг олон нийтийн анхаарлын төвд татсан явдал байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл яг энэ арга хэмжээг Капитал банкны зээлдэгчдэд авч хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Тэгвэл Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөл анх 241 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авсан байдаг бөгөөд . Түүнээс хойш банкийг албадан татан буулгах ажиллагаа явагдаж, зээлээ огт төлөөгүй 377 зээлдэгчийг зарласны дараа 2021 оны арван нэгдүгээр сард банкны эрх хүлээн авагч төлөлт хийгдээгүй 199 зээлдэгчийн 99.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бий гэдгийг танилцуулж байсан. Дээрх зээлдэгчид нь 11 тэрбумаас 117 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Тэгвэл түүнээс хойш дээрх үнийн дүнд ямар өөрчлөлт орсон бол!!!. Д/д Зээлдэгч Үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021.10.31 төгрөгөөр 1 ЭРДЭНЭЗАМ ХХК 11,711,044,839.00 ЭРДЭНЭЗАМ ХХК 3,157,404,262.30 2 ШИНЭ ДЭЛХИЙ ХХК 10,800,000,000.00 3 НИЙСЛЭЛ-ӨРГӨӨ ХК 7,200,000,000.00 4 НЬЮБРОДЕРС ЮНИОН ХХК 6,000,000,000.00 5 АЗИЙН БАМБАР ХХК 5,700,000,000.00 АЗИЙН БАМБАР ХХК 3,000,000,000.00 6 БУЯНБАТ БАЯРСАЙХАН 5,364,043,529.70 7 БУЯН ХОЛДИНГ ХХК 5,045,877,061.59 8 БАННЕР ХХК 5,000,000,000.00 9 СОЁО-ӨНДӨР ХХК 4,499,141,767.12 СОЁО-ӨНДӨР ХХК 250,000,000.00 10 ЭЛИТЦАМХАГ ХХК 3,892,000,000.00 11 ЖИ ЭМ ТИ ХХК 3,810,000,000.00 12 БУЯН КОЛОР ПАК КАШМЕР ХХК 2,305,000,000.00 13 НАЗУ ПРОПЕРТИ ХХК 1,974,000,000.00 14 МОНФЛЕКС ХХК 1,645,973,141.00 15 ЭС ЭМ КОНТЕЙНЕР БАЙГ ХХК 1,375,400,011.19 16 МОНПИТИ-ОЙЛ ХХК 1,227,019,816.44 17 ГРИЙТФРИЙЗ ХХК 1,128,303,639.82 18 ТОТКОМ СЕРВИС ХХК 1,052,663,798.88 19 КАРАКУМ ХХК 760,208,331.00 20 ХАРМАГТАЙН ГОЛ ХХК 756,800,852.00 21 ТАВАНТРЕЙД ХХК 727,490,350.14 22 ХАТАН ЭСТЭР ХХК 700,000,000.00 23 ГҮНШҮҮДЭР ХХК 683,441,614.46 24 ХОСДАЛАЙ ФҮҮДС ХХК 567,514,551.59 25 МАСТЕР-ИНЖЕНЕРИНГ 535,890,000.00 26 ЦАГААН ШАРТ ХХК 528,692,435.89 27 СИТИКОТУР ХХК 455,957,550.73 28 ЭНХСЭРЖИМ ХХК 448,502,493.71 29 ОТГОНТЭНГЭР ИРЭЭДҮЙ ХХК 447,993,999.82 30 ТЕХНОМАРКЕТ ХХК 427,747,174.68 31 АЛЬГАРБ ХХК 385,272,282.89 32 ГРИЙНГЛОБУС ХХК 319,913,694.64 33 ЭРДЭНЭТ ЧАНДМАНЬ ХХК 293,104,111.46 34 МОНМИР ХХК 279,686,828.03 35 ВОШ ШТЕРН МОНГОЛИА ХХК 278,811,167.08 36 ЭРМА ББ ХХК 242,865,068.98 37 БАТТУЛГА БАЯРТОГТОХ 215,901,651.90 38 БАЯНШИДЭД ХХК 215,040,691.72 39 АНИР ИМПЕКС ХХК 169,999,726.03 АНИР ИМПЕКС ХХК 168,473,416.71 40 ОЧИРТ ТУНАМАЛ ХАЙРХАН ХХК 156,703,866.15 41 ЧИНЗОРИГ ГАНСҮХ 135,998,401.25 42 ЦУГДЭЛГЭРЭХ ХХК 130,000,000.00 ЦУГДЭЛГЭРЭХ ХХК 65,849,312.01 43 ЦАСТ БУЛГАН ХАЙРХАН 124,344,551.00 44 НОМТЫН АМ ХХК 21-Р ХОРООЛОЛ БАРИЛГА 120,848,700.00 45 ХАНДЖАМЦ НАМЖИН 105,579,000.00 46 ИНТЕРКОН МАШИНЕРИ ХХК 97,406,000.00 47 ТЭРГҮҮНТӨМӨРТ ХХК 92,174,872.54 48 ЦЭНД-АЮУШ Б. 87,811,097.12 49 СТМ ИНТЕРНЕЙШНЛ ХХК 87,576,004.87 50 НОРОВЖАМЦ БАТ-ЭРДЭНЭ 84,267,368.25 51 ГОВИЙН МӨӨГ ХХК 79,998,847.78 52 ДАРХАНХАН ЖАРГАЛАН ХХК 79,827,826.50 53 БААСАНСҮРЭН ДАВААРЕНЧИН 78,599,996.32 54 ГҮН ГАЛУУТ ХХК 71,007,700.00 55 ЦЭГМИД Д. 66,112,511.32 56 СОНИНБАЯР Э. 61,009,824.97 57 ГЭРЭЛЦОЛМОН М. 58,220,093.60 58 ЗАМБАЛГАРАМЫН ГОМЁО ХХК 57,735,239.10 ЗАМБАЛГАРАМЫН ГОМЁО ХХК 49,297,947.57 59 МӨНХБАЯСГАЛАН Б. 55,873,267.88 60 САНЧИР ДАВААДОРЖ 53,826,034.37 61 МӨНХИЙН ХЭЛХЭЭ ХХК 51,662,952.85 62 УРТНАСАН А. 50,414,579.09 63 БАТСУУРЬ БАТЖАРГАЛ 50,119,099.72 64 САЙХАНТУЯА ЖАВЗАНДУЛАМ 46,488,960.84 65 ЭФ И ЭС КЭЙ ӨҮ ХХК 40,000,000.00 66 М.ПҮРЭЛМАА-ӨМНӨГОВЬ 38,040,908.59 67 УББУ ХХК 33,974,433.00 68 ОТГОНСҮРЭН ДЭМБЭРЭЛЖАВ 31,021,216.11 69 ЛОВЕ КОСМЕТИКС ХК 30,000,000.00 70 АРТАГ Д. 29,998,454.96 71 АЛТАНТУЯА Н. 29,994,864.80 72 ШИНЭЦЭЦЭГ БЯМБАДОРЖ 29,771,790.78 73 ЖҮРМЭД СҮХЭЭ 28,087,620.00 74 ОЮУНЖАРГАЛ ДААНДАЙ 27,945,541.48 75 ДЭЛГЭРМАА ИВАНОВ 27,633,284.00 76 БАЯР НАЦАГ 25,510,000.00 77 ЖАМЦ ПҮРЭВСҮРЭН 20,000,000.00 78 ЭРДЭНЭБУЛГАН ДАШДОРЖ 19,664,089.05 79 АЛЕКСЕЙ БАДАМХАНД 19,000,000.00 80 ӨЛЗИЙБАТ ГОНЧИГСУМ 18,023,718.93 81 БАТЖАРГАЛ НЯМАА 14,859,240.61 82 ЭНХЖИН Ш. 14,739,288.52 83 СОДБААТАР Ө. 14,655,850.97 84 ТӨМӨРБААТАР МАГНАЙ 14,062,800.00 85 МЯГМАР ЭНХБИЛЭГ 13,038,901.77 86 ТУЯАЦЭЦЭГ Т. 12,877,178.74 87 АРИУНСАНАА Г. 12,642,023.05 88 БҮРЭН-ИТГЭМЖ ХХК 12,549,063.50 89 ЧИНСАНАА БАТ-ОЧИР 12,539,102.31 90 ДАШЗЭВГЭ ГАНТӨМӨР 12,341,657.54 91 МАНДУХАЙЦЭЦЭН М. 12,278,713.67 92 ХҮРЭЛБААТАР ТУЯА 12,223,612.73 93 ЖАРГАЛ ЦОГЗОЛМАА 12,080,855.50 94 ОДГЭРЭЛ МОНХОР 11,825,382.01 95 ГАНЗОРИГ ЭНХЧИМЭГ 11,720,153.15 96 САРАНЧИМЭГ Д. 11,628,143.69 97 БАТСҮРЭН САРАНЦЭЦЭГ 11,432,642.00 98 АНХБАЯР Э. 11,431,858.75 99 ОЧИРТ ГЭГЭЭ 11,411,925.62 100 ДАШДОРЖ 11,326,330.02 101 СОЛОНГОО Д. 10,937,059.93 102 ДАМЧААБАДГАР СОДНОМДУЛАМ 10,877,868.92 103 БАЯРСАЙХАН ОТГОНБААТАР 10,800,000.00 104 БОЛОРМАА АЛТАНГЭРЭЛ 10,573,466.41 105 ЖАВЗАНДУЛАМ Э. 10,390,936.06 106 ДАВААХҮҮ Б. 9,998,682.63 107 АЛТАНСҮХ Г. 9,821,318.22 108 БАТПҮРЭВ 9,312,308.24 109 ТҮВШИНБААТАР Г. 9,305,337.57 110 ГАНЗОРИГ О. 9,158,275.09 111 ЭРДЭНЭХҮҮ Ө. 8,995,985.54 112 БОЛОРТУЯА Б. 8,989,693.22 113 БАТЧИМЭГ Г. 8,719,953.03 114 ЖАВХЛАН-ТӨГС Б. 8,467,420.12 115 МӨНХЦЭЦЭГ ЭНХТУЛГА 8,438,196.85 116 ӨЛЗИЙ-ОРШИХ 8,260,383.01 117 БАЯРМАА Б. 8,225,651.51 118 ГАНЦАЦРАЛТ ЖАМЦ 8,187,972.99 119 ДАШПУНЦАГ Б. 8,103,502.59 120 ТӨМӨР-ОЧИР Т. 8,052,179.40 121 СУМЪЯА ЭРДЭНЭЧИМЭГ 7,899,096.79 122 БААТАР ДОРЖ 7,741,973.00 123 ИХЭД БАДАМЛАН НӨХӨРЛӨЛ 7,530,170.63 124 ДАВААХҮҮ Ж. 7,120,266.45 125 ЗОЛЖАРГАЛ Ц. 7,081,697.67 126 МЯГМАРСҮРЭН МАНАЛЖАВ 6,955,965.15 127 ДОРЖ БААТАР 6,764,952.00 128 ЦОГТНАРАН МАГСАР 6,644,471.01 129 ЭНХ-ОРЧЛОН 6,636,534.70 130 ЦЭГМЭД 6,567,060.17 131 САМБУУ БАЯРЦЭЦЭГ 6,543,208.88 132 БАЯРБИЛЭГ А. 6,487,564.02 133 НАРАНЧИМЭГ 6,481,984.62 134 БОЛОРЧИМЭГ Б. 6,463,055.26 135 АРИУНБОЛД Ч. 6,417,476.14 136 ДАВААЖАВ ЧИНЗОРИГ 6,415,370.77 137 ЖАРГАЛСАЙХАН ӨНӨРСАЙХАН 6,411,603.27 138 ТОГТОХ НАРАНХҮҮ 6,400,000.00 139 МӨНХЭРДЭНЭ Ю. 6,346,648.17 140 СЭРВЭНГИЙН ОРОЙ 6,313,036.98 141 ЦЭРЭНМЯГМАР Б. 6,274,287.81 142 ШИРНЭН ОТГОНТӨГС 6,072,043.97 143 МӨНХЗУЛ Н. 6,048,548.41 144 НАРАНБИЛЭГ А. 5,818,547.95 145 БАТЧУЛУУН Д. 5,284,415.92 146 МӨНХЗАЯА Д. 5,166,969.36 147 АЛТАНЦЭЦЭГ Ч. 5,141,001.63 148 ПАГМАДУЛАМ БАТЖАРГАЛ 5,093,667.49 149 ЭНХЖАРГАЛ НОРОВ 4,898,937.08 150 ЭНХБААТАР С. 4,717,961.81 151 УРАНЦЭЦЭГ М. 4,603,349.90 152 ОДОНГЭРЭЛ Д 4,579,178.66 153 АЛТАНЦЭЦЭГ ЛУВСАН 4,484,073.16 154 БАЯРНЭМЭХ Ө. 4,366,458.22 155 БОРХ-УУЛ Б. 4,229,099.01 156 БААСАНЦОГТ Х. 4,186,700.77 157 ТЭГШ ДҮҮРЭН ЖАРГАЛ ББН 4,027,679.68 158 АВААДОРЖ Л. 3,624,925.14 159 ЦЭНДНЯМ Ц. 3,437,750.43 160 АЛТАНГЭРЭЛ ЭНХЦЭЦЭГ 3,359,982.94 161 АНХМАА БАНЗРАГЧ 3,227,377.88 162 АМАРСАЙХАН Д. 3,131,066.15 163 ЦЭВЭЭН ГАНБАТ 3,068,493.52 164 АЛТАНБАГАНА БААТАРЖАВ 2,855,726.47 165 БЯМБАСҮРЭН 2,850,682.88 166 ЖАДАМБА ЧУЛУУНБААТАР 2,823,224.65 167 БАТТУЛГА Т. 2,783,119.96 168 ГАНБОЛД БООХОЙ 2,754,157.44 169 ХҮРЭЛБААТАР МӨНХБАТ 2,584,160.28 170 БАЯРМАА БАТЦЭНГЭЛ 2,540,667.28 171 АРИУНСАНАА Г. 2,424,122.21 172 БУЯН-ӨЛЗИЙ П. 2,324,772.23 173 ХЭРЛЭН О. 2,210,677.27 174 ДАШДЭЛЭГ Д. 2,209,062.44 175 ОТГОНБАЯР 2,142,170.97 176 ГАНТУЛГА Ө. 1,927,688.09 177 ШИЖИРТУЯА 1,801,297.37 178 ДАРЖАА ДАВААДАЛАЙ 1,632,580.54 179 ЭНХШҮР Д. 1,519,774.02 180 АНУДАРЬ Б. 1,462,173.33 181 ЭРДЭНЭБУЛАГ Х. 1,379,392.20 182 ИЧИНХОРЛОО БАТЦЭНГЭЛ 1,071,965.26 183 ЭНХ-ОЮУН Д. 1,068,012.48 184 БААСАНДОРЖ ДҮГЭРСҮРЭН 1,066,350.00 185 ДУГАРЖАВ АЛТАНСУВД 1,057,772.04 186 ДОРЖРАГЧАА Г. 1,025,814.08 187 ГАНХӨЛӨГ 991,004.10 188 МӨНХ-ЭРДЭНЭ М. 938,831.14 189 БУРМАА ЮРА 930,388.63 190 БАТБОЛД Л. 856,806.81 191 НАРАНЦЭЦЭГ С. 710,231.67 192 АНХБАЯР Э. 646,909.12 193 НАРАНЦЭЦЭГ НОРОВСАМБУУ 608,994.56 194 БАТМӨНХ Б. 530,283.32 195 МӨНХСАЙХАН Д. 491,789.22 196 ГАНБААТАР 286,469.15 197 ГАНБАЯР МӨНХДОРЖ 276,983.12 198 АНХБАЯР 263,011.80 199 АНХБАЯР Ш. 117,777.04 Нийт 99,125,110,248.52

ӨНӨӨДРИЙН ЗГ-ЫН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал: Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл мөн, Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар хэлэлцэх юм байна.

ГУРАВДУГААР САРЫН НАЙМНЫ ӨДӨР УВС АЙМГИЙН САГИЛ СУМАНД 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ХОЁР УДАА ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

Тодруулбал: Өчигдөр буюу гуравдугаар сарын наймны өдөр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км - т , сумын төвөөс баруун зүгт 44 км - т гуравдугаар сарын 8- ны өглөөний 09:48 цагт 4 . 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол. Энэ тухай мэдээллийг 09.55 цагт ШУА - ийн ООГХ - ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дара , Хилийн 0245 дугаар ангийн “ Үүрэг нуур ” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй тухайгаа мэдээлжээ. Мөн Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км, сумын төвөөс баруун зүгт 37 км-т гуравдугаар сарын 8-ны 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн бүртгэгдсэн бөгөөд мөн ямар нэгэн хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Ямартай ч өчигдөр Увс аймгийн Сагил сумын нутагт хоёр удаа багахан хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн талаар мэдээлэл байна.

ОХУ БОЛОН УКРАИН ХООРОНДЫН ДАЙН ЭХЛЭЭД 13 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖЛЭЖ БАЙГАА БӨГӨӨД УКРАИН УЛСААС 2 САЯ ХҮН ДҮРВЭН ГАРААД БАЙНА

Украин болон ОХУ-ын нөхцөл байдлын талаарх мэдээллийг товчлон өдөр бүр хүргэж байгаа билээ. Тухайлбал: Хоёр улсын дайн 13 дахь өдрөө үргэлжлэж байгаа бөгөөд дайныг эсэргүүцсэн олон улсын хориг арга хэмжээ ОХУ-д өдөр бүр нэмэгдсээр байгаа юм. Оросын төв банкны шинэ журмаар иргэд валютын хадгаламжаасаа 10 мянга хүртэлх доллар, үлдсэнийг нь рублиэр авахаар болсон талаар сүүлийн үеийн мэдээлэл байна. Тодруулбал: McDonalds /бүх салбараа хаалаа/, Coca-Cola, PepsiCo, Starbucks, Universal Music болон бусад томоохон компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон бол. АНУ Оросын газрын тос, байгалийн хий болон нүүрсний импортыг бүрэн хориглохоор болсон талаар Ерөнхийлөгч Жо Байден зарласан юм. Харин Их Британи 2022 оныг дуустал Оросын газрын тосны импортыг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Улмаар НҮБ- аас Украиныг 2 сая хүн орхин гараад байгаа талаар мэдээлэл байгаа бол ДЭМБ Украинд хүмүүнлэгийн гамшиг тохиолдоод байна хэмээн мэдэгдэв.

ӨНӨӨДӨР ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛНО

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болох бөгөөд тус хуралдаанаар. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэх бөгөөд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулах юм байна.

ТӨРСӨН ЭЦЭГ НЬ 12 НАСТАЙ ОХИНОО ХҮЧИРХИЙЛЖ ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРГИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ЖАГСААЛ БОЛНО

Маргааш буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмсэн болгосон хэргийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсахаар болжээ . Нэгэн иргэн цахим хуудсандаа " Сайн байцгаана уу . Уучлаарай . Нүүр номын найзууд болон та бүхэндээ дуулгах муухай мэдээ байна . 12 хон настай бяцхан ОХИНЫГ төрсөн эцэг нь хүчиндэж жирэмсэн болгосон байна . Уучлаарай та бүхнийг маргааш ирнэ үү , хэмээн хүсэж байна " хэмээн нийтэлжээ . Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Сүхбаатарын талбайд жагсах хүсэлт бүхий мэдэгдлийг хүргүүлсэн аж .

Д.МОНГОЛХҮҮ МОАХ-НЫ ДАРГААР СОНГОГДЛОО

Өнөөдөр Монголын ардчилсан холбооны тавдугаар их хурал болж Хурлаар МоАХ хууль ёсны даргаа сонголоо . Тодруулбал : МоАХ- ны даргад заалнаас Ц . Элбэгдорж , Д . Сосорбарам , А . Цэрэнбат , Ц . Сүхбаатар нарыг нэр дэвшүүлсэн боловч тэд нэрээ татаж их хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Даваажамцын Монголхүү МоАХ - ны даргаар сонгогджээ.

ХАМГИЙН УРТ НЭРТЭЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙГ МАКСИМИЛАНААЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ ГЭДЭГ АЖ

Үндэсний статистикийн хорооноос м анай улсын нийт хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд болохыг мэдээллээ. Тэдний гуравны хоёр нь буюу 69.6% нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь буюу 30.4% хөдөө орон нутагт амьдарч байна. Мөн монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байна. Үүнийг эрэгтэйчүүдийн дундаж наслалттай харьцуулахад 9.5 жилээр урт аж. Сонирхолтой баримтуудаас танилцуулбал, Хамгийн урт нэр нь Максимиланаалександрбодьгэрэл Хамгийн түгээмэл түүхэн нэр Мандухай (1,104) Хамгийн түгээмэл нэр нь Хулан (13,311), Номин-Эрдэнэ (13,090) байна.

Б.ХИШИГЖАРГАЛ:УНТЭ 2021 ОНД 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ ОЛГОСОН

- Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит ажил болгох тал дээр анхаарч байгаа. Нөгөөтэйгүүр энэ оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоол хэрэгжихээр болж байна. Энэхүү тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт авчирна. Тиймээс бид тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна. Түүнчлэн бид салбартаа ууган, түчээлэгч эмнэлгийн хувьд тусламж, үйлчилгээнийхээ төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ ондоо багтаан алло буюу цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдагдлыг засах абляци, судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна. Мөн энэ онд KPI систем буюу ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, гүйцэтгэл сайтай эмч, эмнэлгийн ажилчид өндөр цалин, урамшуулал авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог нэвтрүүлэх гол ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бусад хөгжингүй орны адил үнэлүүлдэг болох эрүүл системрүү орж байна гэсэн үг. -Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? 2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковид цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Шилжилтийн хүнд хэцүү үед манай хамт олон өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж ажилласны үр дүнд санхүүгийн хувьд харьцангуй амжилттай даван тууллаа. Гэхдээ сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо илүү боломжийг бий болгоно гэдгийг бид олж харсан. Үүний тулд бид үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, шинэ технологид тулгуурласан тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай юм. Мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж, үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар төлөвлөж байна. -2021 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ачааллыг хэрхэн зохицуулж ажилласан бэ? Өнгөрсөн оны хувьд манай салбарт маш өвөрмөц жил болж өнгөрсөн. Тухайлбал Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ковидын ор дэлгэж ажилласан. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг нь хүлээн авч эмчилсэн. Мөн бид улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний дутагдал, чихрийн шижин, цусны хавдар зэрэг хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст шуурхай тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлж эрсдлүүдэд үнэлгээ хийн ажилласан. УНТЭ Ковидоос гадна үндсэн тусламж, үйлчилгээгээ орхигдуулалгүй бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчиддээ халдварын дэглэмийг барин үйлчилсэн байна. Жишээ нь 31 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 8723 хүнд бусад мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, 17,330 хүн хэвтэн эмчлүүллээ. Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд 254,239 хүнд тусламж үзүүлсэн тоо гарсан. Энэ хүндхэн цаг үед эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг амжуулсан бэ? Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их ачааллыг үүрч буй эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг таслахгүй олгох, санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулах зэрэг томоохон шалгуурууд тулгарсан ч бид хамт олноороо давж чадсан. Тухайлбал, бид 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Өнгөрсөн жил манай ажилчид улаан бүсэд удаан хугацаагаар ажиллаж, бусад тасаг нэгжүүд бусдыгаа нөхөж ачаалалтай ажилласан учраас илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох дээд хязгаараар нь хасалтгүй олгохыг хичээсэн. Манай эмч, ажилчид ковидоор өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах үеүүдэд ч цалингаа хасалтгүй бүтнээр нь авч байсан. Өнгөрсөн оны хувьд 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг илүү олгосон үзүүлэлттэй байна. Мөн үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.6 тэрбум төгрөгөөс нийт ажилчиддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олгосон. Энэ бүх амжилтын үндэс нь эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн тогтолцоо, мөн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж, төлөөлөлөн удирдах зөвлөлтэй болж ажилласны үр дүн юм. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа Хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж, ипотекийн 6 хувийн зээлд 12 ажилтан, түрээслээд өмчлөх орон сууцны зээлд 14 ажилтнаа хамруулсан. Мөн УНТЭ-ийн ажилчдын зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. -Танай эмнэлэг өнгөрсөн хугацаанд 100 хувь вакуумжуулсан мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эмч ажилчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн дотоод орчин сайн байх хэрэгтэй. Манай эмнэлгийн үндсэн барилга 1971 онд баригдсан, улсын томоохон эмнэлгүүдээс бараг хамгийн өндөр насжилттай барилга. Гэсэн хэдий ч манай эмнэлэгт сүүлийн жилүүдэд засвар сайн хийсний дүнд эмнэлгийн өнгө төрх эрс сайжирсан. Бид өнгөрсөн жил мэс заслын нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуумжуулсан мэс заслын өрөөнүүдтэй боллоо. Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчиллээ. Цаашид төлөвлөгөөний дагуу бүх тасаг, нэгжүүддээ иж бүрэн засварын ажлыг хийхээр төлөвлөж байна. -Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жил танай эмнэлэг ямар технологиудыг шинээр нэвтрүүлсэн бэ? -Эрүүл мэндийн яамны зүгээс ковидын цар тахалтай тэмцэж, маш завгүй ажилласан ч үндсэн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй анхаарч ажиллабайсан. Түүнчлэн эрүүл мэндийн сайдын шийдвэрээр УНТЭ-т нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уушиг зүрх орлуулах Экмо аппарат, үргэлжилсэн бөөр орлуулах CRRT, уушигны үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг апратуудыг бүрэн суурилуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ хэрээр манай эмнэлгийн хүчин чадал сайжирсан гэж хэлж болно. Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдагдлыг засах абляцийн лаборатори, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүд, эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушиг болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа хэдий ч ЭМЯ-аас шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна. Бид Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, мөн эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа. -Цаашид ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ? -Бид 2024 он хүртлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үндсэн гол зорилтуудыг хангахаар ажиллаж байна. 2025 онд манай эмнэлгийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойноос өмнө бид улсын эмнэлгүүдээс анхлан олон улсын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл JCI авахаар ажиллаж байна Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ илүү өөртөө татахын тулд үйлчилгээний сайн менежментүүдийг нэвтрүүлэх болно. Бид ЭМД-аас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн менежментээр эмнэлгийн өөрийн эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, эмч ажилчдынхаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Бид хөгжлийнхөө түүхэн цаг үеүүдэд анхдагч, манлайлагч байсаар ирсэн бөгөөд үе үеийн эмч нар, алдар цуутай доктор, профессоруудаараа бахархдаг. Бид маш хурдтай хөгжиж байна, цахим өөрчлөлтийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Өнөө цагт хамтран ажиллаж байгаа залуучууд бид маш хурдтай, бусдаас илүүг мэдэж, санаачилж, нэвтрүүлэн ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно. -УНТЭ нь улсын эмнэлгүүдээс анхлан ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна. ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? -Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өмнө нь бүх төсөв, төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй, хугацаа алдах гэх мэт асуудлууд үүсдэг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дөө мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний дүнд өнгөрсөн жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа гэж хэлж болно. Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харъяа эмнэлэг тул яамтайгаа нягт холбоотой ажиллана. ЭМЯ-ны бүх бодлогын шинжтэй ажлуудыг дэмжин хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. - Баярлалаа

1 ... 243 244 245 246 247 248 249 250 251 ... 317