МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН ЖАГСААЛЫГ ГАДНЫ ХЭВЛЭЛҮҮДЭД

‘’Монголдоо сайхан амьдаръя’’ гэсэн уриан доор зохион байгуулагдаж байгаа залуусын жагсаалыг гадны хэвлэлүүд ийнхүү мэдээллээ.

Монгол залуус өчигдөр буюу 2022.04.07-ны өдөр нийслэл хотын төв талбайд цугларч, хойч ирээдүйнхээ төлөө нэгдлээ. Тэдний жагсаал шөнө болтол үргэлжиллээ. Нийслэл хотын өнцөг булан бүрээс ирсэн залуус үзэл бодлоо хэнээс ч хараат бусаар чөлөөтэй илэрхийлж  тайван жагсаалд оролцлоо.Залуус “Эх орон амар амгалан байж, эрүүл орчинд, ажилтай орлоготой байхыг хүсэж байна” хэмээн хашгирч байв. “Эх орондоо сайхан амьдармаар байна” лоозон барьжээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүртэл дуут дохио хангинуулан үзэл бодол нэг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. “Ажлаа хий” хэмээх гол уриан доор нэгдэж эрх баригч нараас хариуцлагатай байхыг шаардлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.