Газар хөдлөлтийн үед Дуут дохионд найдалтгүй гэдгийг удаа дараа баталлаа

Улаанбаатар хотод 00:50 цагт газар хөдлөлт боллоо. 2021-09-08 00:50:33 цагт  5.0 магнитутын газар хөдлөлт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд боллоо.  Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүй байна.



3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ. Энэ удаа мөн л адил дуут дохио дугарсангүй хэмээн иргэд эргдүүцэж байна.  Дуут дохио бол газар хөдөлсөн тохиолдолд ойролцоох суурин газруудад чичирхийлэл очихоос 1-2 минутын л өмнө иргэдэд мэдэгдэж амждаг юм байна. Тиймээс дуут дохио бус хувийн бэлтгэлдээ найдах хэрэгтэйг анхааруулая. 

Тиймээс Газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд хийх алхмууд болон авах арга хэмжээтэй сайтар танилцахыг зөвлөж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.